Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЯ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажилд 800-1000 мянган түр ажлын байр бий болно

Огноо
Унших
1 минут 27 секунд

Ховд гол дээр байгуулагдах 90 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх боломжтой болсон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчтэй ЭХЯ өнгөрсөн 17-ны өдөр гэрээ байгуулж, албажуулсан.

Энэ төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Энэ төслийн өртөг 288 сая долларын төсөвтэй байсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг зээл олгогч Хятадын санхүүгийн боломжтой, дадлага туршлагатай компаниудын дунд тендер зарласан. Тендерт БНХАУ-ын Төрийн өмчит компаниуд шалгарсан. Тендерт шалгарсан компани 271 сая доллараар буюу төсөвт өртөгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан. 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажлын явцад 800-1000 мянган түр ажлын байр бий болно. Хөрөнгө оруулалтын ажил ашиглалтад орсноор 80 орчим ажлын байр бий болох учиртай" гэлээ.

Г.Ёндон: БНХАУ-аас шатахууныг 5-7 хоногт амжиж ирүүлэхээр ажиллаж байна
Г.Ёндон: БНХАУ-аас шатахууныг 5-7 хоногт амжиж ирүүлэхээр ажиллаж байна
 
Эцэг, эхээ архидан согтуурч байх хооронд гадаа осгосон 1 ой 4 сартай хүү эмчилгээ хийлгэж байна
Эцэг, эхээ архидан согтуурч байх хооронд гадаа осгосон 1 ой 4 сартай хүү эмчилгээ хийлгэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.