Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Хэрэглэгчийн карт, мөнгөн дүнгийн хязгаарлалтаар шатахуун борлуулж буй үйлдлээ зогсоохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шатахууны нөөц багасаж, олдоц муу байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий компанийн шатахуун түгээс станцуудаар шатахуун борлуулахдаа тухайн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа юм. Тэгвэл тус үйлдлээ нэн даруй зогсоохыг ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагаар "Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хүргүүлж байна.

Тодруулбал, шатахууны борлуулалтад хязгаарлалт тогтоож буй тус үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг, Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх байдлыг үүсгэж байгаа аж.

No photo description available.

Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн урамшуулал олгоно
Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн урамшуулал олгоно
 
Т.Баярхүү: ОХУ-аас 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг хандиваар ирүүлсэн
Т.Баярхүү: ОХУ-аас 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг хандиваар ирүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.