Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: ОХУ ирэх аравдугаар сард шатахууны тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд

Манай улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 онд манай хувийн хэвшлийн компаниуд гэрээ байгуулж, 28 тонн шатахуун авсаар ирсэн. Харин өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-аас 28 тонн шатахуун өгөх боломжгүй, 17 мянган тонн өгнө гэдгээ мэдэгджээ. Улмаар аравдугаар сарын 1-н хүртэл ямарч шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэнээр манай улс шатахууны хомстолд ороод байна.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдрийнхөө мэдээллээр ОХУ ирэх аравдугаар сард тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн хэмээн мэдээллээ. Тэрбээр "ОХУ ирэх аравдугаар сард тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн. Учир нь эдийн засгийн сэргэлт, шатахууны үнэ харилцан адилгүй. Бие биедээ эсрэгээр нөлөөлж байгаа. Хомстол үүсвэл үнэ өснө. Тиймээс засвар нь дуусч байгаа учир аравдугаар сард хамгийн бага хэмжээгээр ч болов өгөх болов уу гэж найдаж байна.

Наймдугаар сараас эхлээд бид БНХАУ-аас түлхүү авч эхэлсэн. Учир нь ОХУ-ын Шадар сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны хязгаарлалт хийж магадгүй гэдгээ хэлж байсан" хэмээлээ.

УУХҮЯ-ынхан “Роснефть“ компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьжээ
УУХҮЯ-ынхан “Роснефть“ компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьжээ
 
УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна
УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.