ХӨНДӨХ СЭДЭВ: Таксины үнэ өдөртөө 1500, шөнөдөө 2000 төгрөг болж өслөө

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/23
Унших
3 минут 19 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Шатахууны хомстол үүссэн сүүлийн өдрүүдэд нийслэлийн иргэд юугаар зорчихоо мэдэхээ байлаа. Хувийн унаагаа унъя гэтэл "шар нь асчихсан", улсын унаанд сууя гэтэл коронавирус халдварын үед орохын эцэсгүй дүүрэн хүнтэй, такси барья гэтэл үнэ нь тэнгэрт хадчихсан нөхцөл байдалтай. Сар хүрэхгүй хугацааны өмнө км тутамд 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан таксины үнэ өдөртөө 1500, шөнөдөө 2000 төгрөг болон өсчээ.

Нийслэлд өдөрт 400 гаруй такси үйлчилдэг ба 1.5 сая хүн амтай хотын хувьд энэ нь хангалттай тоо бус юм. Үүнээс шалтгаалан хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид "Юмны үнэ нэмэгдсэн" хэмээн зандарч амандаа орсон үнээ хэлэх дуртай.

Автобусны буудал дээр унаа хүлээн зогсож буй иргэдтэй ярилцлаа. Иргэн Г.Дуламхорол "Такси үнэтэй болохоор ихэвчлэн автобусанд суудаг. Би Дарханаас ирэн очин байдаг юм. Орой Дарханы автобуснаас буугаад нэг хүний 3000 төгрөгөөр Драгоноос Офицер хүртэл явдаг байсан юм. Гэтэл нэмэгдээд 5000 болчихсон байна лээ" гэв.

Иргэн Р.Батцоож "Сүүлийн үед бензин өссөн, олдохгүй байна гээд 1500 төгрөгөөр явж байна. Зарим нь юу ч хэлэлгүй авч суулгаад яг буух болохоор 2000 гэж хэлнэ. Энэ хэдэн таксинуудыг цэгцлээд нэгдсэн хэлбэрт ормоор юм" гэлээ. Автобус хүлээн зогсож буй өсвөр насны охин Д.Хонгорзул "Дуртай мөнгөө хэлээд авдаг. Хоёрхон буудал явчихаад зарим нь 5000 боллоо гэнэ" гэсэн юм.

Жолооч нараас нөхцөл байдлыг тодруулахад "Нэг км нь 1500 төгрөгөөр явж байна. Бензин олдохгүй байна. Хоёрдугаарт үнэд орсон. Бензиний үнэ өсөхөөр таксины үнэ өсөлгүй яах вэ" гэх тайлбарыг өглөө.

Туршлагатай халтуурчдын "ажил" оройн 22.00 цагаас эхэлнэ. Шөнийн цагаар таксины олдоц цөөн. Олдож байгаа цөөн хэд нь "булан тойроод" 5000 төгрөг боллоо гэж дугарах нь энүүхэнд. Таксинд суугаад хэдээр явж байгаа талаар асуудаг хүн цөөн. Үүнийг нь далимдуулсан жолооч нар үг дуугүй хүрэх газар нь хүргэж ирээд өнөөх "тоогоо" хэлнэ. Өмнө 3000 төгрөг гардаг байсан атал гэнэт 6000 төгрөг гарсан гайхан асуухад өнөөх шалтгаанаа тайлбарладаг билээ.

Шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр буюу 10 орчим хувиар өсөхөд таксины үнэ км тутамдаа 500-1000 төгрөгөөр буюу хоёр дахин өсөх нь харьцангуй үзүүлэлт. Мэдээж шатахууны өсөхөд таксины үнэ өснө. Гэхдээ үүнийг зохицуулах тооцоололд үндэслэсэн журам байхгүй учраас манай хэдэн халтуурчид амандаа орсон тоогоо хэлээд байгаа юм.

Б.Амарбаясгалан

Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Зөвхөн такси үйлчилгээний эрх авсан зориулалтын такси үйлчилгээнд явна.Бусад нь болохгүй гэж журмалаад л өг

  2. Ундармаа мисс

    Машинаас нь үмхий тамхи амнаас нь үмхийрч муудсан юм үнэртүүлсэн хөлийх нь шивэр ханхалсан үс нь ургаж хумс нь ургаж хар хир чихсэн машинд нь суугаад хаалгыг нь хаангуут хуурай цемент шиг тоос бургидаг гандангийн лам Чойжамц хамбын хонх дамар шиг тачигнасан дуутай төмрийн сэгээ машин гэж нэрлээд байгаа юм уу?.Жолооч нь гэж нэг муу гэр хорооллын мудак олон сар жилээр усанд ороогүй хир заараа ханхлуулан ганц тэгүүлчих тэгвэл хагас мөнгөө авьяа гэж хуцсийшт энэ арай хэтэрнээ .Энэ муу ямбий сонат аксентны сэг унасан хөдөөний оркуудаа хотоос зайлуулаач Сумьяабазараа хотын бузарлаж хүчиндэж үмхийрүүлж байна энэ хэдэн мудакууд хөдөөний оркуудаа зайл манай хотоос хөдөөнөө очиж малаа дагаад усанд ордоггүй дотоожоо солихоо мэддэгүй хэдэн таарсан хүүхнүүдээ баваад хэвтжий муусайн оркуудаа зайлаачээ одоохон зайл усанд орж сурчаад миний хотын захын Баянхошууны хавиар үзэгдээд буцаад зайл муусайн сдануудаа

  3. Зочин

    Соц үед бид яаж болоод байсан юм бэ.

  4. ЯВГААН

    Дугуй унацгаа хүмүүсээ.

  5. Зочин

    ганц нэг удаа алхаач. Такси угаасаа шулаач бас амь насанд аюултай.

  6. MGL

    Хувийн унаанд суухаа болёо!!! Автобусанд суугаад эсвэл алхаад л явая .. даварсан халтуурчид тэдний унаагаар явахгүй бол тэд орлого олж амьдрахгүй шдэ.. такси компаниуд хотын боломжтой бүх зогсоол др зогсох хэрэгтэй...

  7. zochin

    Намрын налгар өдрүүд бна даа алхаад бхаас

  8. zocin

    Бензиний үнэ нэмэгдэхэд үсчин үнээ нэмнэ. Мөн дулаан, тог цахилгааны үнийг улсаас хөнгөлөхөд үсчин үнээ нэмнэ. Ер энэ үйлчилгээний байгуулагуудад үйлчлэх төр гэж байна уу. Хамгийн баян хүмүүс хар захын худалдаачид, Татвар төлөхгүй, НӨАТ өгөхгүй. Ер нь манайд үнийн бодлого барьдаг Үнэ стандартын улсын хороо гэж байсан. Тийм байгууллага байх нь дээр юм шигээ.

  9. Зочин

    ҮСЧИН 50% НЭМЭГДСЭН БАЙДАГ ШҮҮ