Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Эрсдэлт бүлгийн иргэдэд гурав дахь тун тарихыг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ зарим өндөр настай болон эрсдэлтэй иргэдэд файзер вакцины гуравдугаар тунг хэрэглэхийг зөвшөөрлөө.

Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нь хүнд хэлбэрийн өвчин тусах эрсдэл өндөр болон хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эмч, багш нар зэрэг иргэдэд нэмэлт тун авах боломжийг олгосон байна. Ингэснээр хэдэн арван сая америкчууд гурав дахь тунгаа тариулах эрхтэй болж байгаа юм.

FDA-ийн комиссарын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок "Эрүүл мэндийн ажилчид, багш нар, өдөр өнжүүлэх ажилчид, хүнсний ажилчид, орон гэргүй хүмүүс, хорих байранд байгаа хүмүүс энэ жагсаалтад багтах ёстой" гэж мэдэгджээ.

Гуравдахь тунгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Тариулах боломжтой" хэмээн мэдэгдээд байсан нь ажил хэрэг болж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: BBC

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна
 
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.