Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөн 2 сартай жирэмсэн сувилагчийн биед халджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэхээр түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн 30 настай эрэгтэй С нь ээлжийн сувилагч эмэгтэйг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Сувилагчийн биед халдсан тухайн иргэн нь сэтгэцийн өөрчлөлттэй аж. Хохирогч эмэгтэйн биеийн байдал муу байгаа бөгөөд хоёр сартай жирэмсэн байжээ.

Уг асуудалд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Цогзолмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сувилагч тухайн өдөр жижүүрийн ээлж хүлээн авч таарсан байна. Сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөн ирж, өрөөнд байх үедээ сахиураар цуг ирсэн ээжийгээ цохиж эхлэх үед эмч, сувилагч, асрагч бүгд салгах гэж очсон юм билээ. Тэр үед өвчтөн сувилагчийг цохисон нөхцөл байдал үүссэн байсан" гэжээ. Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд 4 тэрбум 773 сая төгрөг зарцуулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд 4 тэрбум 773 сая төгрөг зарцуулжээ
 
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“