Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: МАН улс орныг золиослоод ч хамаагүй сонгуулиудад ялах бодлогоо үргэлжлүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

АН-аас өнөөдөр ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өдөрт 2000-3000 хүн халдвар авч, бензингүй нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоёр жилийн сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. Ковидын хуулиар далимдуулж, эрх барьж буй Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээх шаардлагатай байна. Тиймээс УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна" гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын эрүүл мэнд, эдийн засгийн асуудал хүндэрч байна. Нас барж буй хүний тоо 2 оронтой тоо руу орж, эдийн засаг нь хасах руу орсон, ААН-үүд нь хаалгаа барьсан, бензин шатахуун нь доголдчихсон байна. Бусад улс орон ковидынхоо учрыг олж, эдийн засаг нь сэргэж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газарт эрх мэдэл нь байсаар байхад ямар ч ажил хийсэнгүй. Харин ковидын хуулийн нэрийн дор төсөв санхүүг дураараа зарцуулж, томилгоо хийж, төсвийн гадуур мөнгө захиран зарцуулж байна. Эрх мэдэл нь дутаагүй байна. Гэтэл нөхцөл байдал ийм л байна. Өнөөдрийн эрх барьж байгаа нам зөвхөн өнөөдрөөр л Монголыг удирдаж байна. Улс орныг золиослоод ч хамаагүй улстөрийн сонгуулиудад ялах бодлого үргэлжилж байна. Үүний нэг илрэл нь шатахуун. Тиймээс Засгийн газар, эрх баригчдаас хариуцлагаа хүлээхийг шаардаж байна" гэлээ.

ШУУРХАЙ: Шатахууны асуудлаар Засгийн газар 15 цагаас ээлжит бусаар хуралдана
ШУУРХАЙ: Шатахууны асуудлаар Засгийн газар 15 цагаас ээлжит бусаар хуралдана
 
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.