Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бизнесийн чиглэлийн дэлхийн шилдэг 10 их сургуулийг эрэмбэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 15 секунд

Дэлхийн хамгийн шилдэг 10 их сургууль

Жил бүр дэлхийн шилдэг сургуулиудыг жагсаан гаргадаг “Times Higher” сэтгүүл 2022 оны шилдэг “бизнесийн” чиглэлийн сургуулийг эрэмбэлжээ. Их сургуулиудыг жагсаахдаа дараах үзүүлэлтүүдэд үндэслэн эрэмбэлдэг аж. Үүнд:

-Багш нарын хичээл заах арга барил

-Суралцах орчин

-Судалгаа шинжилгээний газар

-Олсон орлого

-Олон улсын харилцаа зэргийг харгалзан үзжээ.

ЧИКАГОГИЙН ИХ СУРГУУЛЬ

No description available.

Тус сургууль бусад сургуулиудаас хамгийн жижиг кампустай бөгөөд сурагчдын тооны хувьд харьцангуй цөөн. Нийт оюутны 4.7 хувийг олон улсын оюутнууд эзэлдэг бөгөөд улсын сургууль учир төлбөрийн хувьд харьцангуй уян хатан байдаг. Хэрэв та энэхүү сургуульд сурахыг хүсвэл сургуулийн захиргаанд өргөдөл бичиж шаардлагатай материалыг явуулж тэнцсэн тохиолдолд таны нөхцөл байдлаас хамаарч тэтгэлэг авах боломжтой. Сонирхуулахад, тус сургуулийн оюутнуудын 28 хувь нь эрэгтэй ба үлдсэн хувь нь эмэгтэй ажээ.

ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ

No description available.

1701 онд байгуулагдаж 4962 багштайгаар үйл ажиллагаа явуулж буй энэ их сургуульд элсэх хүсэлт гаргасан тохиолдолд сурлагын болон нийгмийн өндөр идэвхийг танаас шаардах болно. Мөн нийт сурагчдын 20.7 хувь буюу 2775 нь олон улсын оюутан байдаг.

БЕРКЛИ ДЭХ КАЛИФОРНИАГИЙН ИХ СУРГУУЛЬ

No description available.

Энэхүү жагсаалтад багтсан хоёр дахь улсын сургууль бол Бэркли дэх Калифорнийн их сургууль юм. Нийт 41910 сурагчтайгаар 2020 оны хичээлийн жилийг өндөрлөсөн бөгөөд үүнээс 7222 нь олон улсын оюутан байжээ. 4.86 км квадрат бүхий томоохон кампустай сургууль юм.

ПРИНСТОНЫ СУРГУУЛЬ

No description available.

Энэхүү сургуульд элсэгчдийн ахлах сургуулийн дундаж дүн нь 3.9 буюу ойролцоогоор 98 хувь байх ёстой төдийгүй жилд дунджаар 2000 оюутан элсүүлж авдаг. Хэрэв та уг сургуульд элсэхийг хүсвэл маш ширүүн өрсөлдөөнийг давж гарах хэрэгтэй болох юм. Үүнийг хувиар тодорхойлбол таны тэнцэх магадлал 5.8 хувь байдаг байна.

МАССАЧУСЕТСИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТ

No description available.

М-Ай-Ти буюу Массачусетсийн технологийн их сургууль нь 92.6 оноогоор жагсаалтын зургадугаарт бичигдсэн байна.

1861 онд байгуулагдсан энэхүү сургуулийн кампус нь зөвхөн оюутнуудын дунд ч гэлтгүй жуулчдын хувьд ч сонирхол татахуйц газар юм. Нэг хичээлийн жилд 11376 элсэгч шалгаруулж авдаг ба магадгүй танд их санагдаж болох ч энэ тоо нь нийт хүсэлт илгээгчдийн дөнгөж 6.7 хувь байдаг. Хэрэв та тэнцэж чадвал олон улсын 3411 оюутны нэг болох боломжтой төдийгүй тантай хамтарч ажиллаж, суралцахаар 11200 гаруй оюутан хүлээж байааг дуулгая.

КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬ

No description available.

1209 онд үүсгэн байгуулагдсан Кэмбрижийн их сургууль нь дэлхийн ууган их сургуулиудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг. Жилд дунджаар элсэх өргөдөл ирүүлсэн нийт оюутны 21 хувийг тэнцүүлдэг байна. Ойролцоогоор 2100-2300 суралцагчтайгаар нэг хичээлийн жилд үйл ажиллагаа явуулдаг ба эдгээрийн дөрөвний нэг нь олон улсын оюутнууд байдаг.

СТЕНФОРДЫН ИХ СУРГУУЛЬ

No description available.

Оюутны хотхоныхоо талбайн хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог тус их сургууль нь 1891 онд үүсгэн байгуулагджээ. 2019 оны байдлаар 17 мянга гаруй суралцагчтай байсан бөгөөд нийт оюутны 24.6 хувь нь олон улсынх байжээ. Хүндхэн босгыг давж чадсан оюутнуудад 5:1-ийн боломж буюу нэг профессортой таван оюутан харилцах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ

No description available.

Сургалтын чанараараа улсдаа шилдэгт тооцогддог Харвардын их сургууль нь 1636 онд үүсгэн байгуулагдсан ба энэ жилийн хувьд 57,435 элсэх өргөдөл хүлээн авснаас 1968 буюу 4.6 хувийг нь тэнцүүлэн авчээ. Хэдийгээр энэхүү их сургуулийн оюутан болно гэдэг бэрх ч гэлээ боломжгүй зүйл биш гэдгийг санаж, хамгийн сайнаараа бэлдэн өргөдөл явуулаад үзээрэй. Таны тууштай байдал, олон жилийн хичээл хөдөлмөрийг тэд заавал үнэлэх болно.

КАЛИФОРНИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТ

No description available.

Тэртээх 1891 онд үүсгэн байгуулагдсан Калифорнийн технологийн институт нь шинжлэх ухаан болон инженерийн чиглэлээр чанартай боловсрол олгодгоороо алдартай. Тус сургуулийг George Ellery Hale, Arthur Amos Noyes зэрэг салбартаа үнэлж барамгүй их хувь нэмэр оруулсан эрдэмтэд төгссөн байдаг. 2019 онд тус сургууль 8367 элсэх өргөдөл хүлээн авснаас 6.4 хувийг нь элсүүлжээ. Одоогийн байдлаар нийт суралцагчийн 30 хувийг олон улсын оюутан бүрдүүлдэг төдийгүй нэг багшид гурван суралцагч ногддог байна.

ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛЬ

No description available.

1096 онд үүсгэн байгуулагдсан Оксфордын их сургууль нь 2015 оноос хойш дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний тавд багтсаар ирсэн. Сургуулийн элсэлтийн алба жил бүр 2300 гаруй өргөдөл хүлээн авдаг ч суралцагчдын элсэх магадлал нь дунджаар 17,5 хувьтай байдаг. Дэлхийн хоёр дахь ууган их сургууль гэх тодотголтой Оксфордын их сургууль нь 45.59 км квадрат бүс нутаг бүхий оюутны хотхонтой. Одоогийн байдлаар нийт суралцагчийн 45 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг ба багш суралцагчийн харьцаа нь 17:1 байдаг байна.

Эх сурвалж: Times Higher Education

Б.Болортуяа

АН-аас “Одоо боллоо“ жагсаал зохион байгуулах хүсэлтээ НОК-д хүргүүллээ
АН-аас “Одоо боллоо“ жагсаал зохион байгуулах хүсэлтээ НОК-д хүргүүллээ
 
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.