Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн олимпын наадамд шүүгчээр ажилласан шүүгчдийг тус бүр 10 сая төгрөгөөр шагналаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр ажилласан шүүгч нарыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Тухайлбал, жүдо бөхийн төрөлд шүүгчээр ажилласан Т.Энхцэцэг, хүндийг өргөлтийн төрөлд шүүгчээр ажилласан Л.Одгэрэл, байт харвааны төрөлд шүүгчээр ажилласан Э.Саруул, Паралимпын наадмын триатлоны төрлийг шүүсэн Б.Цагаанбаатар нарыг тус тус 10 сая төгрөгөөр шагналаа. Батламжид:

"Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпын наадамд шүүгчийн эрхийн болзол ханган дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч авхаа самбаагаа сорин өрсөлдсөн жүдо бөхийн тэмцээнийг шударгаар дэнслэн шүүж эх орныхоо нэрийг цуурайтуулан, дэлхий дахинд сурталчлан таниулж ирээдүй хойч үе ард иргэдэд эзэмшсэн мэргэжилдээ үнэнч чадварлаг байхын үлгэр дуурайллыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 10 сая төгрөгөөр шагнаж, батламж гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ" гэжээ.

Өсвөр насныханд өвдөгний ясны хорт хавдар  элбэг тохиолддог
Өсвөр насныханд өвдөгний ясны хорт хавдар элбэг тохиолддог
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.