Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

BBC: Мэргэжлийн сүмогийн хамгийн агуу аварга Хакухо зодог тайллаа

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал аварга зодог тайлахаар болсон. Энэ талаар АНУ-ын bbc.com сайт хэрхэн онцолсныг орчуулан хүргэж байна.

Сүмо бөхийн хамгийн агуу аварга Хакүхо 1000 гаруй давсны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа.

Тэрбээр 15 настайдаа төрөлх Монголоосоо Японд очиж, сүмо бөхийн дээд цолонд хүрчээ. Хакүхо замналынхаа туршид түүхэн дэх бусад бөхчүүдээс илүү олон цол, ялалт авсан байна.

Хакүхо 2001 онд анхны барилдаанаа хийсэн бөгөөд зургаан жилийн дараа ёкозүна цол хүртжээ. Их аварга зодог тайлсан учир одоо байгаа бөхчүүд дунд ердөө нэг л ёкозүна цолтой бөх үлдэж байгаа юм.

Тэрбээр энэ оны эхээр баруун өвдөгний хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд долдугаар сард болсон 45 дахь тэмцээндээ түрүүлсний дараа түүний бэртэл сайнгүй байгааг мэдэгдэж зодог тайлах тухай бодож байгаагаа илэрхийлсэн юм.

Хакүхо 2019 онд Японы иргэншил авсан ба өөрийн залгамж халааг авах залуу бөхчүүдийг бэлтгэх зорилготой байгаагаа хэлж байсан.

ЭМЯ:  2153 тохиолдол батлагдаж, 17 хүн нас барлаа
ЭМЯ: 2153 тохиолдол батлагдаж, 17 хүн нас барлаа
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.