Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж, осолдсоноос зорчиж явсан хоёр иргэн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газарт самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат гурван иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унасан тухай дуудлага есдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унасан байсан бөгөөд тухайн иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон аж. Осолдсон автомашины жолооч 37 настай эрэгтэй З голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бөгөөд зорчигч 52 настай эрэгтэй Э, 44 настай эрэгтэй Б нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Модны хоёрын замын үлдсэн хэсгийг өнөөдрөөс эхлэн хааж, засварлаж байна
Модны хоёрын замын үлдсэн хэсгийг өнөөдрөөс эхлэн хааж, засварлаж байна
 
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.