Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй, цахимаар шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу "E-Mongoliа" шинэчилсэн хувилбар ашиглалтад орж байна. Ингэснээр иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та өнөөдрөөс ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол "E-Mongolia" аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

"E-Mongolia" шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавар

Т.Бэгзсүрэн: Өөр хувилбар орж ирэхгүй бол 10 дугаар сарын сүүлээр тохиолдлын тоо 1000-аас доош бууна
Т.Бэгзсүрэн: Өөр хувилбар орж ирэхгүй бол 10 дугаар сарын сүүлээр тохиолдлын тоо 1000-аас доош бууна
 
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.