Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-д авлигын эсрэг парламентын бүлэг байгуулагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын намрын чуулган эхэлсэн юм. Тэгвэл УИХ-ын намрын чуулганаар засаглалын чадавхийг бэхжүүлэх, сайн засаглал төлөвшүүлэхийн тулд авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг тавьсан.

Уг ажлын хүрээнд УИХ-д авлигын эсрэг бүлэг байгуулагдан ажиллахаар болсон. Тус бүлэг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Б.Энхбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Энэхүү таван гишүүн авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой ажээ. Мөн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын талаар хуулийн төсөл тэргүүтэй тодорхой эрх зүйн акт бичгүүдийг боловсруулах хяналт тавих үүрэгтэй аж.

Маргааш Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна