Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны хомстол үүссэн эсэхийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОХУ-ын "Роснефть" компаниас ачигдах АИ-92 шатахууны ачилтууд хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ШТС-уудад ачилтаа хязгаарлаж буй гэх "Сод Монгол групп" ХХК-ын албан бичиг цахим орчинд цацагдсанаас үүдэн зарим ШТС-уудад иргэдийн дараалал үүссэн.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Улаанбаатарт шатахууны тав хоногийн ердийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа талаар мэдээлсэн. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зохиомол хомсдол үүсгэж хязгаарлалт хийж байгаа компаниудад хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудлыг яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Мөн шалгалтын ажлыг эхлүүлсэн талаар ШӨХТГ-аас тодруулахад "Өчигдөр хязгаарлалт хийсэн компаниудаас эхлэн бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгах ажиллагаа явагдаж байна. Шалгах ажиллагаанд Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн ажлын хэсэг гаран ажиллаж байна" гэв.

“Шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгаж байна“
“Шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгаж байна“
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.