Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Содмонгол групп“ ХХК-ийг шалгахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

ОХУ-ын "Роснефть" компаниас ачигдах АИ-92 шатахууны ачилтууд хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ШТС-уудад ачилтаа хязгаарлаж эхэлсэн талаар "Сод Монгол групп" ХХК-ын албан бичигт ил дурдагдсан. Уг бичиг нийтэд ил болсонтой холбогдуулан өчигдөр ШТС-уудад ачаалал үүсч, иргэд шатахуунд дугаарлаж эхэлсэн юм.

Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Өчигдөр Содмонгол компаниас Ерөнхий захирал нь тушаал гаргаж, дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн гэх мэдээллийг авсан. Үүний дагуу УУХҮ-ийн сайд Г.Ёндон ААН-ийн төлөөлүүдтэй уулзсан. Тухайн үедээ техникийн алдаа гаргаснаа хэлсэн" гэсэн юм.

Тэгвэг ШӨХТГ-өөс "Сод Монгол групп" ХХК-ийг шалгахаар болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Сод монгол" компанийн энэ үйлдэлд хариуцлага тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry -аас хүсье.

Ямар үндэслэлээр ийнхүү олон нийтийн дунд төөрөгдөл, ачаалал, хомсдол тасалдал үүсгэх хэмжээнд үйл ажиллагаа явуулсаныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас шалгана" гэлээ.

Аюулгүй байдлаа хангаагүй, иргэдийн хохирлыг барагдуулдаггүй ХААН банкинд иргэд дахин ИТГЭХ үү
Аюулгүй байдлаа хангаагүй, иргэдийн хохирлыг барагдуулдаггүй ХААН банкинд иргэд дахин ИТГЭХ үү
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.