Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй 13 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 687 нь төрийн албанд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монгол Улсад 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 35 мянга нь нийслэлд амьдарч байна. Үүнээс 42.5 хувь нь төрөлхийн, 57.5 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээл эзэлдэг. Олдмол хөгжлийн бэрхшээлийн 79 хувь нь ердийн буюу наслалтаас үүдэлтэй байдаг бол ахуйн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол нь удаах шалтгаан болж байна. Төрлөөр нь авч үзвэл, харааны 11871, ярианы 4060, сонсголын 8708, хөдөлгөөний 21810, сэтгэцийн 20742, хавсарсан 7678 бусад шалтгаант хөгжлийн бэрхшээлтэй 33530 иргэн байна.

Насны хувьд авч үзвэл, 0-15 насны 9%, 15-64 насны 85%, 65-аас дээш насны 6% тус тус эзэлж байгаа юм. Сурах насны иргэдийн 2406 нь сургуульд сурдаггүй бол 435 нь сургууль завсардсан харин тусгай сургуульд 1212, ердийн сургуульд 4150 хүүхэд суралцаж байгаа аж.

Нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолгосон 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 22 нэр төрлийн тусламж, тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж өнгөрч онд улсын төсвөөс нийт 18.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт 13 мянга бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 687 нь төрийн байгууллагад ажиллаж байгаа юм.

ФОТО: ХЗДХЯ-ны гадаа жагсаал зохион байгуулагчдыг саатууллаа
ФОТО: ХЗДХЯ-ны гадаа жагсаал зохион байгуулагчдыг саатууллаа
 
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.