Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Их гүрнүүдийн ил далд тэмцэл дээд цэгтээ хүрч, монголыг дайрч өнгөрөх дүр зураг харагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүссэн асуудлыг шийдвэрлэх, байдлыг хэвийн горимд оруулах шаардлага байна. Салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, би ахлахаар болж байна. Бүрэлдэхүүнд холбогдох сайд, удирдлагууд оролцоно. Мөн шатахуун, халдварын тархалт гээд олон асуудал байна. Энэ нь улстөрийн хурцадмал үед бий болж байна. Ковидын нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий нийтээрээ хүнд байна. ЭМЯ, УОК бүгд чадлаараа ажиллаж байна. Ковидын дараа эдийн засгийн том асуудал бий болно. Дэлхий нийтэд ковидын асуудлаас гадна их гүрнүүдийн ил далд тэмцэл дээд цэгтээ хүрч, энэ тэмцлийн хаялгад юмны үнэ нэмэгдэх процесс газар сайгүй явагдаж байна. АНУ-аас 2000 мянган орчим доллараар ирдэг байсан ачааны тээврийн зардал 10-аад мянган долларт хүртсэн. Урд хөршийн тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. Ерөнхий том зургаар нь харвал дэлхий дахинд ч ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд байна. Үүний хаялга монголоор дайрч гарах дүр зураг харагдаж байна. Үүнийг даван гарах асуудал онцгой анхаарал татаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх ажил хийгдэж байна" гэлээ.

Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ
Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.