Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Шинжилгээний хариу БНХАУ-ын талд очихоор эерэг, манайд сөрөг гардаг асуудал 3 дахь сардаа үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "2021 оны гуравдугаар сарын 18-наас Цагаан хадны суурьшлын бүсийн иргэд экспортын тээврийн жолооч нийлсэн 18600 иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 215 хүн хамрагдсан байна" гэлээ.

Асуулгын хариулттай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Энэ жил нүүрс тээвэрлэлт алдагдаж, төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу. Халдвар хамгааллын дэглэм хэр байна. Манай талаас эерэг гараад үүнээс болж, жолооч нар нэлээн хохирч байна. ЭМЯ, УОК, Хятадын талтайгаа яриад нэг талд нь гаргах боломж байна уу"

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Нүүрс гаргах асуудал нэлээн асуудал дагуулж байна. Халдвар хамгааллын дэглэм, халдварын байдал Гашуунсухайт боомт, Цагаан хаданд маш их идэвхжсэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын тал шинжилгээнд маш их анхаарч байна. Шинжилгээний хариу БНХАУ-ын талд очихоор эерэг, манайд сөрөг гардаг нөхцөл байдал гуравдахь сардаа үргэлжилж байна. Бид ЭМЯ-ны асуудлыг тавьсан. ЭМЯ БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай 2 удаа онлайнаар уулзсан. Эндээс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байгаа" гэлээ.

БАГА АНГИЙН БАГШ Э.ОЧИР: Хүүхдийг гоё бичдэг болгох энгийн дасгал бол гутлын үдээсийг нь үдүүлэх
БАГА АНГИЙН БАГШ Э.ОЧИР: Хүүхдийг гоё бичдэг болгох энгийн дасгал бол гутлын үдээсийг нь үдүүлэх
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.