Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн нөхөн сонгууль үргэлжилж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос У. Хүрэлсүх МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуульд У. Хүрэлсүх намаасаа нэр дэвшиж сонгогдсоноор нөхөн сонгууль болж байна.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Нөхөн сонгуульд дараах нам, эвсэлээс

  • Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  • Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
  • Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
  • Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН нар өрсөлдөж байгаа юм.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулж байна.

СУРВАЛЖИЛГА: Ковид19 биш ҮНИЙН ӨСӨЛТИЙН өмнө СӨХӨРЧ БУЙ ард түмэн
СУРВАЛЖИЛГА: Ковид19 биш ҮНИЙН ӨСӨЛТИЙН өмнө СӨХӨРЧ БУЙ ард түмэн
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.