Ерөнхий сайд хариуцлага тооцох сайдуудын нэрсийг ҮХНӨ-тэй хамт парламентад оруулж ирэх санал тавьжээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/10/11
Унших
5 минут 18 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын гишүүд буюу зарим сайдуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрөөс парламент дотор хүчтэй ярьж эхлэх гэж буй талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.

Намрын чуулгантай зэрэгцүүлж УИХ-ын гишүүдээс сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөр зэхсэн ч Ардын намын удирдлагуудын зүгээс нөхөн сонгууль өнгөрөөхийг хүссэнээр уг асуудал түр “царцсан”. Уг нь тооцоолол ёсоор өчигдөр явагдсан нөхөн сонгууль нэг мөр дуусч, өнөөдрийн бүлгийн хурлаас эхлээд улс төрийн хариуцлагын асуудлууд хөндөгдөх байлаа. Гэвч сонгогчдын ирц 50 хувиас дээшээ гараагүй тул эдгээр тойргуудад дахин санал хураах процесс өрнөхөөр боллоо.

Хэдийгээр улс төрийн тооцоолол нурсан ч гэсэн гишүүд хариуцлагын асуудлыг хөндсөн хэвээрээ байх нь ойлгомжтой. Өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн шиг Л.Халтар, С.Энхболд, Н.Уртнасан болон Г.Ёндон, Н.Тавинбэх хоёрын нэгийг сонгоод дөрвөн сайдад хариуцлага тооцох. Эсвэл нэмээд З.Мэндсайхан, Ч.Номин нарт хариуцлага ярих шуум байна. Харин эхний ээлжид дөрвөн сайд байх уу, дөрвөөс илүү “шүд” сугалах уу гэдэг асуулт сонирхол татаж байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох сайд нарын нэрсийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт оруулж ирье гэдэг саналыг гишүүдэд тавиад буй аж. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн дөрвөн концепсийн нэг болох “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмэгдүүлэх заалтыг УИХ-аар батлуулж, гишүүн сайдуудын тоог нэмэгдүүлнэ. Үүнийхээ хэрэгжих хугацааг ойрын хугацаанд тавиулж амбицаа дийлэхгүй байгаа гишүүдийг сайд болгож, бүлэг фракциудын хүслийг хангах. Уг процесстой хамтаар хариуцлага тооцох сайд нарыг нэрсийг оруулж, Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх тохироо аж. Мөн ирэх онд үйл ажиллагаа нь эхлэх хоёр шинэ яамны сайд нарыг ч гэсэн нэг мөр танхимдаа багтаая гэж байгаа гэнэ.

Гэвч гишүүдийн ихэнх нь Ерөнхий сайд, намын даргынхаа уг шийдлийг таашаахгүй байгаа бөгөөд хэтэрхий их хугацаа алдана гэж үзэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүд “Ерөнхий сайд цаг хугацаа хожих гэж байна” гэж бухимдацгааж буй гэнэ. Тэд дөнгөж төсөв хэлэлцэж буй парламент 11 дүгээр сарын 15-н хүртэл төсвөө хэлэлцэж дуусахгүй. Араас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд улс төрийн бүх намуудтай зөвшилцсөн байх хэрэгтэй. Ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрч, улсын хэмжээнд зөвлөлдөх уулзалтууд хийх шаардлага гарна. Дөн өвлийн хүйтнээр зуд турьхан, өвөлжилтийн асуудлуудыг ундарч байхад уг асуудлыг хийхэд нэн хүндрэлтэй.

Иймэрхүү байдлаар асуудал сунжирсаар 2022 он гарна. Магадгүй хэлэлцэж амжилгүй намрын чуулган өндөрлөж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх магадлалтай. Яалтчгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль өргөн бариад, ногоон гэрлээр хүч түрээд шийдчих боломжгүй асуудал. Парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг олон нийт дэмжих байх. Харин “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж Засгийн газраа хамгаалж үлдэх гэсэн Ерөнхий сайдын санаархлыг дэмжинэ гэхэд бэрх. Сая гэхэд л хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон өөрчлөлтийг олон нийт эсэргүүцэж, сошиал давлагаа үүсгэснээс болж гишүүд нь арьсаа хамгаалж, уг хуулийг буцааж татах дээрээ туллаа. Ийм байхад “давхар дээл”-тэй сайдуудыг тоог нэмж, гишүүдэд “бялуу” хуваахыг тийм ч амархан нүдээ аниад өнгөрөөчихгүй л болов уу.

Ер нь нарийн яривал Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ардын намын гишүүд бүгд гараа өргөж дэмжихгүй байгаа. Сайд болох магадлалтай гишүүд нь битүүхэн алгаа ташаад, хуулийн төслийг бичээд гүйж яваа ч, тоглоомын гадаа үлдэх хэсэг нь дэмжихгүй байгаа аж. Тиймээс Засгийн газрын зүгээс санал болгож буй хариуцлага тооцох сайд нарын нэрсийг, Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт хийх саналыг гишүүд төдийлөн хүлээж авахгүй л болов уу.

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайд нартай хариуцлага тооцох асуудал бүрэн эрхээрээ ганц Ерөнхий сайдад л байгаа. Харин УИХ-д Ерөнхий сайдыг өөрийг нь өргөн барьж огцруулах эрх нь бий.

Г.Лхагвадорж

Сэтгэгдэл (38)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Багш эмч нарынхаа цалинг нэмэх хүсэл байдаггүй

    Зочин

  2. Зочин

    Засгаар тоглох нь хэнд ашигтай вэ ??? АН 30 жил Төр засгаар тоглож улсаа сүйрүүлж юу хожсон вэ

  3. Цэргийн авлигач Г.Сайханбаярыг бас огцруул.

    Хариуцсан салбарынхаа анги салбарт ажилладаг эгэл жирийн офицер ахлагч нарынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын байрнаас ичих ч үгүй БХЯ, ЗХЖШ-ынхаа 25 генерал, 50 хурандаа нарын хамт авч бусдад түрээслэн ашиг олчихоод зах зээлийн үнээс 10 дахин бага үнээр хувьчилж авцгаан дамлан зарсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг бас огцруулах хэрэгтэй.Энэ салбарт болж бүтэж байгаа юм байхгүй.Ийм байдлаас болж сүүлийн үед гадаад дотоодод бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин болсон залуу офицерууд маш ихээр халагдаж байгаа.Рекламдаад шоудаад байдаг Энхийг дэмжих ажиллагаа бол тэр чигээр авлига, хээл хахууль.

  4. Гэрэл

    халтар гэж ажлаа халтуурддаг ямарч ажлын дөргүй нөхрийг нэн дариу солиочээ,

  5. Хуцацгаа

    Зүгээр л ажлуудыг нь хийлгэцгээ!!! Солих холих асуудал ойрын 5 жилд байхгүй шүү!!!

  6. Зочин

    Эрүүл мэндийн салбар ч бүр угаасаа өнгөрсөн. Энерциэрээ л өнхөрч байна доо зайлуул. Удахгүй хэдэн эмч сувилагч нь ажлаас халшрах хам шинж нь илэрч гарцгаана. Яана даа.

  7. Зочин

    Яаралтай бүрэн ёс зүй соёл гаргаад явах нөхцөл нь аль эрт бүрдсэн ичихгүй суугаад байгаа ш дээ

  8. Зочин

    Er n bol ajil xiixgui bga xodoo l tomilolot geed yavj bga said nar bga shvde

  9. Зочин

    боаж сайд нэртэй тэр сандгар авгай мэргэжлийн бус авгайг авч хаяаачээ

  10. иргэн

    ХАА-н сайд гэж нэг нөхөр байна, огцруулах хэрэгтэй ш дээ

  11. zochin

    baliar novshnuud, 10 jildee uurchlult hiihgui geed baisan haa baina.

  12. Зочин

    За дахиад давхар дээлтэй сайдтай болвол ард тумэн хулээн зовшоорохгуй 2024 онд хариугыг нь огно доо заавал давхар дээл омсох гээд бдаг нь нэг учир бна даа зарим сайд нартаа хариуцлага тооцоод л яавх хэрэгтэй шуу дээ битший ажил хийдэггуй халтар тавинбэх ендон уртнасан энхболд номин гм ноходыг зайцаалаад бай тэгэж томорч бгаад оороо хамраарай шаав даа

  13. зочин

    Анхнаасаа намын даргаа албан тушаалаас нь хөөж энэ ажилд очисон юм чинь хариу нь заавал ирж таарна даа

  14. Зочин

    Гадаад харилцааны сайд хүүхнийг огцруулах хэрэгтэй, ямар ч чадваргүй.

  15. Зочин

    Gadaad hariltsaany said parliamentaas tomilogdoh heregtei

  16. Зочин

    Энэ засаг маш муу байэ яагаад ингээд үлдэх гээд байгааг ойлгохгүй юм. Сайдуудыг нь хар. Тавинбэх, Номин гэх мэт. Бас Ариунзаяа

  17. Zochin

    Ter Gazriin talaar orson oorchloltoo nen darui Zasaarai!!!!

  18. нн

    Дүлий цэрэг шиг байж болохгүй Энэ олон шат даралсан_ дампуурал чинь иргэдийн амжиргааны доройтоллд нэмэр их дарамт үүсгэж бна

  19. Зочин

    Киргиз энэ 30 жилд 9 удаа үндсэн хуулиа өөрчилжээ. Энэ замаар л явах гээд байна даа.

  20. нн

    Дүий цэрэг шиг байж болохгүй Энэ олон шат даралсан_ дампуурал чинь иргэдийн амжиргааны доройтооллд нэмэр их

  21. Иргэн

    Үндсэн хуульд гар дүрэх эрх та нарт байхгүй шүү

  22. Зочин

    bolovsroliin said bolomjiin ajillaj bga

  23. Зочин

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ТАВИНБЭХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ, ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДАЛ ЮУ БОЛОВ НИЙГМИЙГ ИРГЭДИЙГ БӨӨН ЧИРЭГДЭЛ ДУУЛИАН ШУУГИАН БОЛГОВ, ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-3 ИЙН ЗАХИРАЛ ТУЗ-ИЙН ДАРГА НЬ БӨӨН ХЭЛ ҮГЭНД ОРООЦОЛДООД ЭНЭ ТЭР ГАЗАРААР ШАЛГУУЛААД Л БАЙСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРИЙН ӨМЧИТ ИХЭНХ КОМПАНИУД НЬ АЛДАГДАЛТАЙ БАЙГАА ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ МУУ ДОТРОО ӨЧНӨӨН ИЙМ ТИЙМ ЮМ ХАРИУЦСАН ГЭЭД Л УДИРДЛАГУУД НЬ ДАНХАЙСАН ОРОН ТОО НЬ НЭМЭГДЭЭД Л ОЛОН ЗАХИРАЛ УДИРДЛАГУУДТАЙ БОЛСОН, ХАРААТ БУС ТУЗ-ИЙН ГИШҮҮДДЭЭ ХАА ХАМААГҮЙ ХҮМҮҮС ТОМИЛДОГ ГЭЭД ӨЧНӨӨН ДУТАГДАЛ БИЙ ШҮҮ ДЭЭ ГЭЭД Л ОЙР ОРЧНЫХОН ЖИГ ЖУГ ХИЙДЭГ ГЭНЭ ЛЭЭ, БАС САЯХАН НҮҮЛГЭХ 2 ТЭРБУМ Ч ГЭНЭ ҮҮ ТВ-ЭЭР ЯРИАД Л БАЙСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХАРЬЯА КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ МУУ БАЙГАА НЬ САЛБАР ХАРИУЦСАН ЯАМТАЙ ХОЛБООТОЙ ТАВАН ТОЛГОЙ ШАХМАЛ ТҮЛШНИЙ КОМПАНИЙН АЖИЛЧИД ХҮРТЭЛ АЖИЛ АЯНА ГЭЭД БӨӨН ЮМ БОЛСОН

  24. Зочин

    Ерөнхий сайд нэрс оруулах биш өөрөө хамггийн түрүүнд хриуцлага хүлээж ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Ичихгүй тэгээд сайд нараараа зул өргөх гээд байгаа юм биш биз дээ.

  25. Зочин

    ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТА НАР АРД ИРГЭДЭЭ БОДОЛ ДОО

  26. Уншигч

    Тавинбэх шиг хувийн ажлаа хийдэг сайд огцорох ёстой.яагаад гэвэл түүний хувийн компани болох тавинлан ХХК нь Эрдэнэт хотын дулааны шугам сольж байна гэж Эрдэнэт хотод балаг тарьж эрдэнэ үйлдвэрийн мөнгийг завшиж байна.дулааны шугам солих нь зүй ёсны асуудал гэсэн ч түүний компани нь тоног төхөөрөмж,ажиллах хүнгүй,бэлтгэл зохион байгуулалт байхгүйгээр ажил хийсэн нэрээр хотын иргэдийг залхааж байна.нэг жишээ гэхэд дахин ажиглаж болох явган хүний замыг хэмх татаж ногоон байгууламж сүйтгэсэн.одоо энэ ажил хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй.дээр нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дайчилж тоног төхөөрөмжийг нь ашиглаж байна.үүнийг АТГ шалгах ёстой .

  27. Зочин

    Засгийн газрыг хурдан огцруулж ажил амьдрал мэддэг хүн томил

  28. Зочин

    Арчаагаа алдаж цаг хожих аргаар өөрийгөө аврах оролдлого хийж бн

  29. данх

    Данхан толгойт сда цаг хожиж байгаа.Халтар гэгч луухаанаас авлига авсан сураг байгаа..

  30. Иргэн

    Унтаж босч ирээд л Үндсэн хуулиа өөрчлөөд байх уу? Улс эх орны бус хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхөөр юу ч хамаагүй хийнэ гэдэг паранойд хүмүүсийг эрх мэдэл бүхий албан тушаалаас үтэр түргэн холдуулах нь монголын ард түмний зайлшгүй шаардлага болжээ. Уг нь Монголчуудын заяа өндөр гэдэг дээ.

  31. demberel

    ene hodoo aj ahuin said bolobsrolgui hogchilgui huniig solohiig erdemten mergejiltenguud helej bn. anhaar

  32. Зочин

    Ажил хийдэггүй хийхийг ч хүсдэггүй сандал ширээтэйгээ зууралдар гээд Аж ахуйн нэгж иргэдийн асуудлыг шийддэггүй мэдлэггүй сайд нараасаа хурдан салаачээ.

  33. Зочин

    Юу яриад бна вэ давхар дээлтэй болговол оорсдоо ухах нухээ малтаж бна шуу та нарыг 2024 онд ингэж дахьж олон болгож сонгохгуй шуу дээ эртхэн шиг ажил хийдэггуй сайд нарыгаа зайлуулаад ажилла

  34. зочин

    гишүүдийн тоог нэмэх буруу. Гишүүдийн тоог 30 болгож бууруулах хэрэгтэй. юун нэмэх вэ

  35. Зочин

    Худлаа . Сайд нар 3 тэрбумаас дээш мөнгө өгсөн гэсэн . Хэнийг ч огцруулж чадахгүй . Юу үнэн энэ үнэн за

  36. Зочин

    Халтар гэж нэг худлаа гарыг солиочээ

  37. Зочин

    За хурдан шиг засагтаа оорчлолт хийгээд яваа юун давхар дээл вэ ард тумэн дэмжихгуй шуу дээ

  38. Иргэн

    Энэ данхар толгойт худлаа шахдаг шигээ бас их муу санаатай хог юм гээч