Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанаас дүрвэсэн хөлбөмбөгийн тамирчдыг Их Британид суурьших зөвшөөрөл олгожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эх орноосоо дүрвэсэн Афганистан хөлбөмбөгийн тамирчин охид өнгөрсөн сард нийслэл Кабул хотоос дүрвэж, Пакистан улсад хүрсэн бөгөөд зочид буудалд байрлажээ. 13-19 насны 35 хүний ​​бүрэлдэхүүнтэй багийн гишүүдийн түр визний хугацаа нь өнөөдөр дуусаж байна. Тэгвэл тамирчин охидыг гэр бүлийн хамт Их Британид суурьших зөвшөөрлийг тус улсын Засгийн газраас санал болгох гэж байгаа аж.

Их Британийн засгийн газрын төлөөлөгч "Бид Афганистаны эмэгтэйчүүдийн хөгжлийн багийн визийг эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй Их Британид тэднийг хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Охид өөр улс тэднийг хүлээж авахгүй бол Афганистан руу буцах шаардлагатай болоод байсан юм.

Тэднийг улсаасаа дүрвэхийг дэмжсэн ROKiT сангийн гүйцэтгэх захирал Сиу-Энн Мари Гилл "Энэ бол гайхалтай мэдээ бөгөөд тэдний ирээдүйг аварсан энэхүү шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд Борис Жонсон, Дотоод хэргийн сайд Прити Пател нарт маш их талархаж байна" гэж хэлэв.

Мөн Лидс Юнайтед, Челси зэрэг багууд тэднийг Их Британид очихоор дэмжиж ажиллахаа амласан байна.

Нийт шүүгчийн чуулган эхэллээ
Нийт шүүгчийн чуулган эхэллээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.