Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Bloomberg: “Apple” компани “iPhone 13” гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Apple” компани чипний хомстлоос болж шинэ “iPhone 13” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, анх төлөвлөснөөсөө 10 саяар цөөн тоогоор гаргаж магадгүй тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Тухайлбал, “Apple” компани энэ оны сүүлийн гурван сард 90 сая ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч “Apple”-ийн түншүүд болох хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Broadcom, Inc”, “Texas Instruments, Inc” компаниуд хангалттай тооны чипээр хангаж чадахгүй байгаа тул үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахаар болжээ.

“Apple” компани жил бүрийн намрын танилцуулгынхаа үеэр ухаалаг гар утас, таблет, ухаалаг цагныхаа шинэ загваруудаа танилцуулсан билээ. "Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, тус компани “MacBook Pro” зөөврийн компьютерынхоо шинэ загварыг энэ сарын 18-нд танилцуулахаар төлөвлөж байна.

Халдварын үүслийг тодорхойлохын тулд 2019 оны сүүлээр цугласан 200,000 цусны дээжийг судална
Халдварын үүслийг тодорхойлохын тулд 2019 оны сүүлээр цугласан 200,000 цусны дээжийг судална
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.