Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сэтгүүлчдэд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Хүүхэд харах үйлчилгээг 2022 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсэн. Уг үйлчилгээнд зориулж 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн талаараа мэдээлэл өгөв.

Тэрбээр "Боловсролын тухай багц хуульд хүүхдийг гурван наснаас цэцэрлэгт авна гэсэн заалт орсон. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлаж, тээг болж байгаа мэт боловч нөгөө талдаа 5 настай бүх хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн, тэгш хамруулах шаардлагатай гэж үзэж байгааг буруутгах аргагүй.

Тиймээс Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх болсонтой холбоотойгоор хоёр настай хүүхдийг СӨБ-д хамруулах ямар зохицуулалт хийх боломж байна вэ гэдгийг судална. Хоёр настай хүүхдүүдийн онцлог нь намар цэцэрлэгт ороод явцын дунд анги дүүргэлт нэлээд цөөрдөг" гэлээ.

Bloomberg: “Apple” компани “iPhone 13” гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй
Bloomberg: “Apple” компани “iPhone 13” гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.