Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есөн давхрын тагтнаас унах гэж байсан 4 настай хүүг аварчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрны 9 дүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын газарт өчигдөр 16:24 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч 4 настай эрэгтэй Т тагтны цонхоор унах гэж байсан аж. Онцгойгийн албан хаагчид шуурхай ажиллан, барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон хүүг аварсан байна. Улмаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

А.Ариунзаяа: Хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална
А.Ариунзаяа: Хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.