Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум ам.долларт хүрсэн

Огноо
Унших
4 минут 8 секунд

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Жил бүр мөнгөний бодлого гэсэн төсөл орж ирээд батлагдаад явдаг. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд Монгол Улс 33 тэрбум ам.долларын өртэй. Өнөөдрийн ханшаар бол 94 их наяд төгрөгийн өртэй болсон байна. Тэгэхээр 94 их наяд төгрөгийн ханшийн уналт хэд байна. Их өрийг бууруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум ам.долларт хүрээд байж байна. Энэ дотор улсын сектороос гадна хувийн буюу Оюутолгойн өр давхар ороод явж байна. Зээл хэлбэрийн өрөөс гадна хувьцаа хөрөнгө оруулалтын хэлбэрээр хийчихсэн өрүүд давхар бүртгэгдээд явж байна. Яг улсын өр бол бага байна. Төв банкны өрийн тухайд 1.8 тэрбум доллар. 2015 онд бий болсон өр өнөөдрийг хүртэл хугацааг нь сунгаад явж байна. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд энэхүү өрийг төлөхөөр нөөцөө бүрдүүлсэн. Ялангуяа жил бүр авдаг алтаараа тусгай дансанд өрийг төвлөрүүлээд явж байна. Энэ өрийг төлөх хангалттай хэмжээний хуримтлал үүссэн. Өр төлөх хугацаа 2023 онд дуусна. Тэрнээс өмнө юмуу, хугацаанд нь төлж дуусна.

Өрийг боломж болгож ашиглах гарц, гаргалгаа, хувилбар юу байгааг судалж байна. Ялангуяа хоёр хөрштэйгээ дунд нь эдийн засгийн коридор байгуулах, өмнө нь Монгол Улсаас санаачилж байсан "Талын зам" гэдэг ч юм уу хөтөлбөрийн хүрээнд энэ эх үүсвэрийг ашиглаад "Нэг бүс-Нэг зам" гээд санаачилгуудыг энэ хөрөнгөөр бий болгоод илүү их урт хугацаанд төлөхөөр хөрөнгө оруулалт болгох хувилбар юу байна гэдэг саналыг Хятадын Ардын банк болон энд байгаа Элчин сайдаар дамжуулж, ГХЯ-нд тавьчихаад явж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут "Цар тахлын өвчлөлтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ирэх онд ч үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Гэхдээ эдийн засгийн сэргээхээр Засгийн газар, УИХ тодорхой алхмууд хийж байна. Цар тахлын үед иргэдийн амьдрал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ хугацаанд өнөөгийн нөхцөл байдлаа зөв дүгнэж, ирээдүйгээ зөв төлөвлөх шаардлагатай.

Санхүүгийн секторт банкны систем давамгайлж, ЖДҮ-ийн санхүүжилт хүртээмж сул, урт хугацааны санхүүжилтийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. 2018 оны дүгнэлт, судалгааг үндэслэж байгаа нь хэр бодит бодлого, төлөвлөлт гарах вэ. 2020 оны шинэчлэсэн судалгаа ашиглаж болоогүй юу"

Ажлын хэсэг "Төрийн мөнгөний үндсэн чиглэлийг боловсруулахдаа анхаарал хандуулсан нэг зүйл нь цар тахлын нөлөөнд автаж буй нөлөөлөл хаана их хүчтэй эмзэг болж тусч байгааг бид анхаарсан. Энэ нь ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс болон орлого нь эмзэг, ажлын байраа алдаж байгаа хүмүүст цар тахал маш хүчтэй нөлөө үзүүлж байна гэдэг дүгнэлт бий" хэмээлээ.

Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 214 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 214 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.