Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэрэв Кайри вакцин хийлгэхгүй бол түүнийг багийн ямар ч үйл ажиллагаанд оролцуулахгүй“

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Брүүклин нетс багийн од тоглогч Кайри Өрвинг ковид 19-ийн дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүйн улмаас улирлын өмнөх тоглолтуудад оролцох боломжгүй болоод байгаа юм.

АНУ-д ковид 19-ийн журам хот бүрт өөрөөр мөрдөгдөж байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй тоглогчид зарим хотуудад тоглолтод оролцох боломжгүй болоод байна. Нью Йорк хотын зүгээс Кайри Өрвингийг багийнхаа бэлтгэлд оролцохыг зөвшөөрсөн боловч багийн ерөнхий менежер Шон Маркс “Хэрэв Кайри вакцин хийлгэхгүй бол багийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй” хэмээн мэдэгдлээ. Кайри вакцинаа хийлгэхгүй байгаа шалтгаан нь тус улсад хүмүүс вакцинд хамрагдаагүйн улмаас ажлаа алдаж байгааг эсэргүүцэж байгаа тул вакцинд хамрагдахгүй ажилтайгаа байж болохыг харуулах зорилготой гэсэн байр суурь илэрхийлжээ. NBA-ийн зүгээс тоглогчид дархлаажуулалтын гэрчилгээгүйн улмаас тоглолт өнжсөн тохиолдолд тухайн тоглолтын цалинг олгохгүй байх шийдвэр гаргаад байна.

Д.Идэрбат

ЭМЯ: 2565 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ
ЭМЯ: 2565 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.