Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХ-ийн сайд Л.Халтарыг тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, ЗГ-ын хуралдаанаас гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм. Тэгвэл ЗТХ-ийн сайд Л.Халтарыг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Цагаанхадны жолооч нар ирж жагссан. Тэд "Шивээ хүрэн боомтод 2000 орчим Тээвэрчид тэг зогсолт хийсэн. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтийг олон сар илэрхийлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй учраас аргагүйн эрхэнд Д.Сүхбаатарын талбайд том тээврийн хэрэгсэлтэйгээ ирлээ.Төр засаг ердөөсөө биднийг сонсохгүй юм. Уртын болон богинын тээврийг зогсоож болохгүй" хэмээсэн билээ.

М.Лхагвагэрэл: Токиогийн олимпт ялагдсан алдаагаа залруулж ДАШТ-ээс медаль хүртсэндээ баяртай байна
М.Лхагвагэрэл: Токиогийн олимпт ялагдсан алдаагаа залруулж ДАШТ-ээс медаль хүртсэндээ баяртай байна
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.