Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Боомтын зөвлөл авлига нэхдэг гэх баримт байгаа бол жолооч нар түүнийг нь ил болгох хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн юм.

Уг шаардлагад "Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын гаргасан дээрх шийдвэрийн хүчингүй болгох, нүүрсны экспортын тээврийг үргэлжлүүлэхийг хүсч байна" хэмээжээ.

Тэгвэл ЗТХ-ийн сайд Л.Халтар үүсээд буй асуудалд тайлбар өглөө. Тэрбээр "Бөмбөлөг гэдэг нь ганцхан жолооч нартай холбоотой асуудал биш. Халдвар хамгаалалт, тусгаарлалт, шинжилгээтэй холбоотой учраас боомтын зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Бөмбөлөг гэдэг нь жолооч нарын байрлаж буй кемп. Цагаан хадны суурьшлын бүсэд ковидын тархалт маш өндөр. Мөн маш олон жолооч очсон учраас зохион байгуулалтад орсон. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг баасан ажиллана. Тиймээс бөмбөлөгт амьдарч буй жолооч нарын тоог дахин цөөлөх асуудал яригдаж магадгүй. Нэг кемпэд 20 жолооч амьдардаг. Хэрвээ нэгээс нь халдвар илэрвэл бүх жолоочийг Цагаан хадны суурьшлын бүсийн гадна талд гаргаж байна. Тиймээс эрсдлээс хамгаалахын тулд 20 жолоочийн тоог бууруулж, 10 болгохыг үгүйсгэхгүй. Газар дээр нь ажиллаж байж шийдвэр гаргана.

Хэрэв боомтын зөвлөл нь авлига нэхдэг гэх баримт жолооч нарт байгаа бол хэвлэл мэдээллээр цацах хэрэгтэй. Би энийг Хууль зүйн сайдад уламжлаад өгье. Боомтын зөвлөл тийм увайгүй зан гаргаж байгаа бол нэрсийг нь Монголын ард түмэнд зарла. Хэрвээ энэ үнэн бол ёсзүйгүй төрийн албан хаагч нарыг байдаг газарт нь өгнө" гэв.

Улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана
Улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.