Монголын гүйгчид Цахим гүйлтийн ДАШТ-д гуравдугаар байрт орлоо

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Хэзээ
2021/10/13
Унших
0 минут 55 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээн 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 13 болон түүнээс дээш насны иргэд “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох эрх нь нээгдэж, гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшныг сонгон оролцсон юм.

Ийн дэлхийн 242 улсын 100 гаруй мянган иргэн 2,8 сая км гүйснээс Монголын өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгч оролцож гуравдугаар байрт шалгарсан байна.

Тус тэмцээнд Өмнөд Африкийн гүйгчид түрүүлсэн бол Намиби улсын гүйгчид II байрт оржээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!