Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Чойрын тээврийн замыг хаахаас өөр арга байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн юм.

Улмаар өнөөдөр өглөө тээвэрчид шалаанз машиныг төв талбайд оруулж ирэн жагсах үеэр цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн тухайн тээвэрчдийг ахлаж байсан иргэдийг баривчилж, машиныг нь талбайгаас ачиж гаргасан байна.

Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр "Тэр асуудлыг судалж үзсэн. Чойрын асуудал дээр хоёр шалтгаан байна. Нэг нь Чойр дээр их хэмжээний нүүрс овоорсон байна. Ахиж тээвэрлэлтээр ирэх нүүрсийг хүлээж авах талбайгүй болсон.

Хоёрдугаарт, орон нутгийн асуудал байна. Урт зам тэр чигтээ түйрэм болсон байна. Байгаль орчны асуудал мөн дээр нь ойр орчинд нь амьдарч байгаа малчин иргэдийн нөхцөл байдал хүнд болсон байна. Хэрвээ энийг түр хугацаанд хаах арга хэмжээ авахгүй бол тухайн газар бас бослого үүснэ. Өнөөдрийн гарч байгаа асуудал бол тээвэрчдийн асуудал байна. Тээвэрчдийн саналын дагуу асуудлыг шийдлээ гэхэд нөгөө талын хүмүүс нь ирдэг. Тээврийн компаниудад удаа дараа шаардлага хүргэсэн байна лээ. Тээврийг чинь зөвшөөрье. Замаа чийгэлдэг бай гэх мэт олон шаардлага тавьсан байна.

Харамсалтай нь, энэ шаардлагуудыг биелүүүлээгүй гэж хэлж байна. Тиймээс богино хугацаанд ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Харамсалтай нь, нөгөө талдаа нүүрсний холын тээвэрлэлтэд асуудал үүснэ. Гашуун сухайт, Шивээ хүрэн боомт дээр өмнө хэд хэд ажилласан одоо ч гэсэн очиж ажиллахаар төлөвлөсөн" гэв.

Мөн энэ асуудалд ЗТХ-ийн сайд Л.Халтар "Улсын чанартай авто зам. Гэхдээ тэнд нөхцөл хүнд байгаа. Газар нь маш хэцүү болсон. Гэхдээ энэ сарын 20-ныг хүртэл хугацаа байна. Тиймээс Баянзам ТББ-тэй өмнө байгуулсан гэрээгээ дүгнэе. Ингээд болох болохгүй байгаа зүйлээ хоёр талаас нь ярилцъя гэсэн. Харамсалтай нь шөнө суугаад гэрээгээ дүгнэе гэчихээд талбай дээр жагсаал зохион байгуулсан байна.

-Бид эдийн засгийн бодлоо гээд хэзээ ч сэргээгдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй. Бид хяналт тавих ёстой. Байгаль дэлхийг сүйрүүлж байгаа тэр зам дээр юу хийх ёстой вэ гэдгийг хариуцагч байгууллагууд хоорондоо ярилцаж шийдлээ гаргах ёстой. Түүнээс мөнгө гэж хараад тус замаар юу ч хамаагүй явуулбал, энэ байгаль дэлхий яах вэ" хэмээсэн билээ.

“Гашуунсухайтад үүсээд байгаа бөмбөлгийн зохион байгуулалт бол БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага“
“Гашуунсухайтад үүсээд байгаа бөмбөлгийн зохион байгуулалт бол БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага“
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.