УУХҮ-ийн сайд Г:Ёндон: Төрөөс шатахууны үнэд оролцоод байх нь маш буруу

Ангилал
Улс төр Эдийн засаг
Хэзээ
2021/10/13
Унших
2 минут 31 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.

БНХАУ-руу гаргах нүүрсгий чингэлэг тээврийг ашиглалтад оруулснаар өмнөх тээвэрлэлтээс хурд, хэмжээний хувьд хэрхэн ялгарах талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Энгийн жишээгээр харьцуулж үзэхэд задгай машинаар ачсан нүүрс урагшаа ороод нүүрсээ буулгахдаа тэвш дээр үлдсэн нүүрсийг гараар буулгадаг зэрэг асуудлууд байдаг. Чингэлэг тээврийн терминалийн хувьд энэ хугацаа нь 2-3 дахин бага байна. Задгайгаар явсан машин энэ үйл явцад 2 цаг орчмын хугацаа зарцуулдаг бол чингэлэг тээврийн терминал 30-40 минутад нэг чингэлэг буулгах боломжтой гэж үздэг. Нэг жолооч өдөрт гурван удаа орж гардаг болох боломжтой. Цаашлаад өдөрт 5 удаагийн рес хийх ч боломжтой гэж тооцож байгаа.

-Бензиний нөөц аль зэрэг байгаа вэ?

-Бензиний нөөц сэргэж эхэлж байгаа. Өнөөдөр гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ороод ирсэн 17 вагон буюу 1034 тонн бензин байна. ОХУ-ын нутагт мөн 724 тонн бензин наашаа явж байгаа. Хөх хотоос ачигдсан 50 вагон буюу 2500 тонн бензин Эрээн дээр ирчихсэн, хил давах гэж байгаа. Ингэснээр үндсэндээ нөөц бүрдэж байгаа.

-Шатахууны үнэ цаашдаа өсөх үү?

-Олборлолтын хэмжээнээс үнэ шууд хамаарна. Нөгөө талаас Америк, Европын орнууд эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болох гол хүчин зүйл бол шатахууны үнэ гэж үзэж байгаа. Өчигдрийн байдлаар үнэ 84 ам.доллар болсон байна. Тиймээс энэ нь манай улсад үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцлийг бий болгож байгаа. ААН-үүдтэй үнийн талаар ойрын хугацаанд хуралдана. Шатахууны үнэд үргэлж оролцоод байх, эсэх талаар ярилцана. Төр оролцох ёсгүй байдаг. Өнгөрсөн хавар эдийн засаг -5.3 байх үед өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэд яах ч аргагүй оролцсон. Төрөөс шатахууны үнэд оролцоод байх нь маш буруу.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!