Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Неймар:  Миний оролцох сүүлийн ДАШТ бол “Катар 2022” байж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Бразилийн шигшээ багийн довтлогч, өдгөө 29 настай супер од Неймар Да Силва саяхан “The Line Of Kings” баримтат кинонд оролцож байх үеэрээ "2022 онд Катарт зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд сүүлийн дэлхийн аварга байж магадгүй" хэмээн ярьжээ.

Тэрбээр “Би үүнийг хамгийн сүүлчийнх гэж харж байна. Надад хөлбөмбөгтэй тэмцэх сэтгэлзүй үлдсэн гэдэгт би эргэлзэж байна. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хамгийн сүүлийн дэлхийн аварга байж магадгүй юм” гэсэн байна.

Неймарын хувьд карьертаа шигшээ багийнхаа өмсгөлтэй нийт 114 тоглолтод оролцож, 69 гоол оруулсан байдаг. Мөн багтайгаа хамт 2014 оны Бразилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байсан юм.

Д.Идэрбат

Хар тамхины хэрэгт холбогдогсдын 68.3 хувь нь 18-29 насныхан
Хар тамхины хэрэгт холбогдогсдын 68.3 хувь нь 18-29 насныхан
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.