Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний бөхийн мэргэжлийн лигт түрүүлсэн бөх 3 сая төгрөгөөр шагнуулна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдөр онооны самбар, барилдааны хугацаа, идэвх зэрэг шинэ дүрэм оролцуулсан Үндэсний бөхийн мэргэжлийн лиг зохион байгуулахаа зарласан талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмийг нэмснээр барилдаан илүү богино хугацаанд, илүү сонирхолтой явагдах болно хэмээн үзэж байгаа гэнэ. Шилдэг 32 бөхийн барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж, шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагчаа тодруулна.Тэмцээний шагналын сангийн хувьд 32 бөхийн нэг болж барилдсан бөх 120.000 төгрөг авах бол шөвгийн 16-д 200.000, шөвгийн 8-д 250.000, хагас шигшээ 500.000, үзүүр бөх 1.5сая, түрүү бөх 3 сая төгрөг тус тус авах юм байна.

Бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар чансаа ахиж дараа дараагийн барилдаанд чансаагаараа оноолт тодорхойлох юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Оноолтын систем нэвтэрч байгаагаас бусдаар үндэсний бөхийн дүрэмтэй ижил.Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байх хэрэгтэй.Бүх зүйл хуучин уламжлалаараа байх ёстой гэдэг үзлийг байнга нэгдүгээрт тавьж болохгүй. Хүмүүсийг сонирхлыг татах хэрэгтэй. Уламжлалт барилдаанууд болдогоороо болно” гэв.

Мэргэжлийн лиг энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд 13.00 цагаас эхэлнэ.

Ц.Идэрбат

Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд  Монгол Улсад зохиогдоно
Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд  Монгол Улсад зохиогдоно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.