Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ хүрээнд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаа зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, оновчтой болгож, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад чиглэгдсэн илүү таатай эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

“Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо”-ны дэргэд төр, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай байгааг хуралдааны үеэр үүрэг болгожээ.

Хойд Солонгосын вэбсайтад “Squid Game” кино нь Өмнөд Солонгосын “араатан“ нийгмийг тусгасан гэж бичжээ
Хойд Солонгосын вэбсайтад “Squid Game” кино нь Өмнөд Солонгосын “араатан“ нийгмийг тусгасан гэж бичжээ
 
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор танилцуулжээ
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор танилцуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.