Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Бусдын амь насанд хүрсэн, эсвэл хүнд гэмтэл учруулчихаад “Өршөөлийн хууль“-иар суллагдсаар байх уу

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 43 секунд

"Өршөөл үзүүлэх тухай хууль"-д зааснаар Эрүүгийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.4 болон 6.5-т заасан Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өршөөгдсөн байна.

Гэтэл үүний улмаас амь насаараа хохироогүй ч биедээ хүнд гэмтэл авсан, хохирлоо барагдуулж чадаагүй иргэдийн төлөөлөл иргэн Ц.Янжинлхам манай сайтад хандан туслалцаа хүсэн ярилцлага өгсөн юм. Тус ярилцлагыг энд дарж уншина уу.

Тухайн хохирогч хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоо гарцаар гарч яваад машин мөргүүлж, хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, аарцагны яс болон нүүрний яс нь хугарч тэр даруйдаа ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн. Гэтэл тэрбээр хагалгаанд орох зардлын мөнгөгүйн улмаас өдийг хүртэл хагалгаанд орж чадаагүй явна. Түүнийг мөргөж гэмтээсэн этгээд нь өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөөд түүгээр ч барахгүй эмчилгээний зардлыг нь ч төлөөгүй байна.

Энэ оны долдугаар сард хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хассан байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 156 этгээд хамрагджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн, эсвэл бусдад хүнд гэмтэл учруулсан этгээдүүдэд шүүхээс анх удаа хэрэг үйлдсэн, санамсаргүй болгоомжгүй гэж зүйл заалтаар 2-3 жилийн хорих ял оноодог. Өөрөөр хэлбэл, өөрийгөө бүрэн удирдах чадваргүй болсноо мэдсээр байж жолооны хүрдний ард сууна гэдэг нь сармагчинд цэнэгтэй буу атгуулснаас өөрцгүй, санаатай гэмт хэрэг. Гэтэл хохирогч хохироод үлдэхэд гэмт хэрэгтэн нь өршөөлийн хуулиар цагаатгагдаад суллагддаг байж болох уу.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хуулиар тогтоох ял шийтгэлийг чангаруулж, хохирлыг барагдуулах арга хэмжээнд анхаарал хандуулахгүй бол энэ мэт ядарсан нэгэн хүнд гэмтэл аваад эмнэлгийн тусламж ч авч чадахгүй эрүүл мэнд, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирсоор үлдэж байхад гэмт хэрэгтэн өршөөгдсөн нэрээр ямар ч гэмгүй мэтээр цагаатгагдсаар байх дүр зураг нийгмийн нэгэн үзэгдэл болох нь.

НЭМГ: 21 сургуулийн оюутны байранд 209 тохиолдол бүртгэгдсэн
НЭМГ: 21 сургуулийн оюутны байранд 209 тохиолдол бүртгэгдсэн
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.