Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шатрын холбооноос хорих ял эдлэгсдийн дунд тэмцээн зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Дэлхийн шатрын холбооноос хорих ял эдлэгсдийн дунд Тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр цахимаар зохион байгуулж байна.

Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас есөн хоригдол оролцож байна.

Манай улсын тамирчид Филиппин, Австрали, Армени, Арабын нэгдсэн Эмират, Киргистан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарлаа.

Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж байна. Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд шилдэг 12 багийн шигшээ тоглолтууд өнөөдөр явагдна.

ХӨНДӨХ СЭДЭВ: Бусдын амь насанд хүрсэн, эсвэл хүнд гэмтэл учруулчихаад “Өршөөлийн хууль“-иар суллагдсаар байх уу
ХӨНДӨХ СЭДЭВ: Бусдын амь насанд хүрсэн, эсвэл хүнд гэмтэл учруулчихаад “Өршөөлийн хууль“-иар суллагдсаар байх уу
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.