Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бямбадорж: Өчигдөр 117 сурагч, цэцэрлэгийн 11 хүүхэд халдвар авсан

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Нийслэлийн хариу арга хэмжээний 62 баг ажиллаж байна. Сайн дураараа ажиллагаанд оролцож байгаа 39 жолооч байна. Их дээд сургууль болгон дээр тандалтын баг ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудаас бүрэн цахимд шилжсэн сургууль нэг, цэцэрлэг нэг байна. Хагас цахимд шилжсэн цэцэрлэг, сургууль тус, тус нэг байна. Цэцэрлэгээс 11 хүүхэд, 17 багш, 9 ажилчин халдвар авсан байна. Ерөнхий боловсролын сургуулиас 117 сурагч, 43 багш, долоон ажилчин коронавирусийн халдвар авсан байна" гэв.

Д.Ганбат: Ц.Тувааныг хөөж, С.Ганбаатар болон Н.Алтанхуягийг бүлгээс хөөлөө
Д.Ганбат: Ц.Тувааныг хөөж, С.Ганбаатар болон Н.Алтанхуягийг бүлгээс хөөлөө
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.