Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шүүхээс буцаадаг байдал Орос, Монгол хоёрт л үлдлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Захиалгаар ял үйлддэг, захиалгаар хэрэг үүсгэдэг, захиалгаар шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Сүүлийн 2-3 жил хангалттай харлаа. Энэ хүмүүст бид хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг өгөхгүй бол бид хуулинд хичнээн нэмэлт өөрчлөлт оруулаад нэмэргүй. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар болдог юм байна гэж ойлгоод яваад байх нь" хэмээн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Аливаа асуудал бүр хоёр талтай байдаг. Хүн төрөлхтөн дэлхий нийтийн жишиг хандлага аль зүгрүү явж байгааг судлахад үндсэндээ шүүхээс буцаадаг байдал Орос, Монгол хоёрт л үлдлээ. Бусад улсад гэм буруутай нь үнэхээр нотлогдож чадахгүй бол шүүх цагаатгах, нотлогдвол яллах шийдвэрийн нэгийг л гаргадаг. Манай улс ч мөн адил яг энэ зарчмаар уг нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиндаа бичсэн. Дотор нь ороод үзэхээр мөрдөн байцаалтад буцаах гурав дахь шийдвэрийг биччихээд байгаа юм. Мөрдөн байцаалтад байна гээд л хүлээлгэн амьдын там болгож байна. Цагаатгагдах ч үгүй, шийтгэгдэх ч үгүй" гэж хариуллаа.

Дорноговь аймгийн ЦГ: Сайншандын нутагт дэвсгэрт алхаж явсан БНХАУ-ын 5 иргэнийг саатуулсан
Дорноговь аймгийн ЦГ: Сайншандын нутагт дэвсгэрт алхаж явсан БНХАУ-ын 5 иргэнийг саатуулсан
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.