Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгын талынхан намаа авч чадахгүй бол МоАХ-г нам болгох стратеги боловсруулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр бүлгээсээ Н.Алтанхуяг болон С.Ганбаатар нарыг хөөж, улмаар Ц.Тувааныг намаасаа хөөсөн талаарх мэдээллийг хийж олныг цочирдуулав. Бүлгийн даргаа авах талцал мэт харагдавч нөгөө л АН-аа булаацалдах хуучин тэмцэл үргэлжлэн сэдэрсэн нь энэ. АН-ын талцал хуваагдлын гол эздээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нарыг намынх нь гишүүд болон улс төрийн хүрээнийхэн дуу нэгтэйгээр нэрлэдэг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Х.Баттулга нөхөн сонгуульд ялагдсан дээр нь АН-ыг авах дайралтаа дахин нэг удаа хүчтэй хийнэ. Хэрвээ чадахгүй бол МоАХ-г нам болгож, өөрийн талд байгаа гишүүд, дэмжигчдээ аваад салан тусгаарлах стратеги боловсруулжээ.

Мөн зарим эх сурвалж МоАХ-г нам болгохоос гадна өөр нэг хувилбар явж байгаа нь Монголын Ногоон намтай харилцан тохиролцож тус намын нэрийг сольж, МоАХ-ны нөхдөө нэгтгэх гэнэ. Ямартаа ч нэмэлт санал хураалт хийдэгээр явах ч гэсэн АН-ынхан асуудал нэг талдаа гарсан гэж үзээд Ардын намын дунд өрнөх улс төрийн хажуугаар тосоо гартал "зодолдох" бололтой.

Дашрамд сонирхуулахад, нөхөн сонгуулиар зарим нэг нь эсрэг ажилласан гэж АН-ынхан дотроо "шивнэлдэж" байна. Бүр нарийвчилж харвал нөхөн сонгуульд намаа дэмжиж оролцох бус эсрэг ажилласан гэх хоёр хүний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэж "саарал" ордноор алхалдаж байна.

Ц.Элбэгдоржийн талаас эхлүүлээд байгаа нэгдэн нийлэх ажлыг Х.Баттулгын тал дэмжихгүй нь ойлгомжтой. Аль болох татаж унагаж, хүчгүйдүүлэх сонирхол аль аль талд нь байна.

Г.Лхагвадорж

ХХЕГ: Эрээнд халдвар бүртгэгдэж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, Эрээн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг түр хаасан
ХХЕГ: Эрээнд халдвар бүртгэгдэж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, Эрээн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг түр хаасан
 
Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.