Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Яармагийн дэнжид шүүх, прокуроруудын нэгдсэн цогцолбор барих ажлыг эхлүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болж байна. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Энэхүү чуулганд 20 гаруй мянган иргэн онлайнаар оролцож байна. Зааланд 500 гаруй алба хаагч оролцож байна. Ерөнхийлөгчийн тухай хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэрт байдлыг хангах, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах үүрэг чиглэл Ерөнхийлөгчид олгогдсон байдаг. Энэ утгаараа Ерөнхийлөгч энэ байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, үйл ажиллагааг уялдуулах, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна. Энэ чуулганаар хараат бус, бие даасан, эрх мэдлийг тогтоох, иргэдийн дунд байгаа шударга ёсны шүүх засаглал бий болно.

Хууль сахиулах байгууллагуудын ёсзүйн асуудал маш хурцаар тавигдаж байна. Тиймээс үүнийг цэвэрлэх зайлшгүй шаардлага байна. Цагдаа, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, бусад албан хаагчдын ёсзүйтэй холбоотой асуудлыг хөндөнө.

Мөн хангамж нөөцийн асуудлыг хөндөж байна. 200 гаруй шүүгчийн орон тоо дутуу байна. Хангарьд ордны байрыг Улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн байгаа. Мөн Яармагийн дэнжид нийслэлийн баруун талын гурван дүүргийн шүүх, прокуроруудын нэгдсэн цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Баянзүрх талдаа зүүн гурван дүүргийн шүүх, прокуроруудын барилга байгууламжийг барих ажлыг хийнэ" гэлээ.

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.