Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: 1200 гаруй албан хаагч ковидын халдвар авч эмчлэгдсэн

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээллийг сонслоо.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг танилцууллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Онцгой байдлын албан хаагчдын хамгаалах хувцас, багаж хэрэгсэл орон байрны нөхцлийг анхаарах талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн" гэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Онцгой байдлын албан хаагчид байгаль цаг уур, гамшиг ослын маш хүнд нөхцөлд ажилладаг. Юм болгонд л хамгийн түрүүнд явдаг. УОК-ын гол ачааг ОБЕГ үүрч байна. ОБЕГ-ын даргаас асуухад, ковидын нөхцөл байдлын үед онцгой байдлын албан хаагчид цалин, урамшуулалд хамрагдсан уу? Ирэх оны төсөвт оруулсан уу" гэж асуулаа.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян "Голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид улирал тутам нэмэгдэл урамшуулал авч байгаа. Мөн 1200 гаруй албан хаагч ковидын халдвар аван эмчлэгдсэн. Эдгээр хүн нэг бүрт 500 мянган төгрөгийн эмчилгээний тусламж олгосон" гэлээ.

АБГББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Онцгой байдлын ажилтнуудаа Монголын төрөөс харж үзэх нь зүйтэй. Онцгой байдлын ажилтнуудын цалин урамшууллыг нэмэх асуудал уг нь 2022 оны төсөвт оруулмаар байсан ч 2023 оны төсөвт багтаахаар болсон" гэв.

Я.Содбаатар: Яармагийн дэнжид шүүх, прокуроруудын нэгдсэн цогцолбор барих ажлыг эхлүүлсэн
Я.Содбаатар: Яармагийн дэнжид шүүх, прокуроруудын нэгдсэн цогцолбор барих ажлыг эхлүүлсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.