Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5 хүн жагсахаар хууль зөрчсөн гэж баривчилдаг, 500 хүн Зайсан хиллд шоудахаар яах уу? Шадар сайд аа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 41 секунд

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Зайсан Хиллд "Камертон" хамтлаг тоглолтоо хийлээ. Тэд байгуулагдаад 26 жил болсон ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан тоглолтоо өчигдөр хэдэн мянган хүн цуглуулан хийв. Хоёр жил үйл ажиллагаагаа боомилуулсан урлаг, соёлынхны нөхцөл байдал хэцүү байгааг хэн хүнгүй ойлгож байгаа. Гэвч зуны дэлгэр цагт задгай талбайд хийгээгүй, шоу цэнгээнээ заавал халдварын тархалт өндөр, өдөрт доод тал нь 15-18 хүн нас барж байгаа ийм хэцүү цагт хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ бол дэндүү хувиа бодсон, ашиг орлого хайж, иргэдийн эрүүл мэндийг үл тоосон үйлдэл боллоо. 26 жилийн түүхтэй, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн "Камертон" хамтлагаас ийм "увайгүй" үйлдэл гарсанд харамсаж буйгаа иргэд цахим орчинд илэрхийлсээр байна.

Мөн нөгөө талаасаа УОК аравдугаар сарын эхээр хуралдаж, битүү зааланд арга хэмжээ хийхийг хориглосон. Бүр баяр нь тохиож байсан багш нарыг "БАЯРАА ТЭМДЭГЛЭХГҮЙ ШҮҮ" хэмээн шийдвэр гаргаж байсан нь саяхан. Гэтэл багш нарын баяр битгий хэл хэдэн мянган хүн цуглуулсан УОК-ын шийдвэр хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ. Шударга ёс хаана байна. Дижитал үндэстэн шоуг зохион байгуулсан дуулиан нь дарагдаж амжаагүй байхад дахин ийм арга хэмжээ зохион байгуулах нь онцгой комиссуудын ажлыг ямар түвшинд байгааг харуулж буй мэт.

Олон мянган компани, ААН, иргэн, хувь хуулийн этгээд ямар нэгэн байдлаар тэмдэглэлт ойн баяр, арга хэмжээ, сургалт семинараа хийж чадахгүй УОК-ын шийдвэрийн дагаж эрхээ хасуулсан. Олон сайхан уран бүтээлчид тоглолтоо ч хийж чадахгүй эрх чөлөөгөө хасуулж, эдийн засгаараа хохирч байна. Арга хэмжээ, хурим найр хийвэл үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг чинь цуцална шүү гэсэн НОК, УОК-ын шийдвэрээс айсан өчнөөн ААН захиалга авч чадахгүй эдийн засгаа боомилуулж байна. Эцэс сүүлдээ дампуурлаа зарлаж байна.

Гэтэл Камертон, Зайсан хилл хоёрт энэ бүх тушаал шийдвэр, иргэдийн амь нас огт хамаагүй хэрэг үү. Зайсан Хиллийг УОК-ын дарга С.Амарсайханыг гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа дурайж байдаг. Тэгэхээр УОК-ын даргынх болохоор давуу эрхтэй байх уу гэсэн шүүмжлэл ч байна.

Үнэхээр ковид хамаагүй, бүх нийтээрээ дасан зохицож амьдръя гэж байгаа бол ганц нэгхэн ААН, хүмүүс давуу эрх эдлэлгүй нийтээрээ тэгш эрх эдлье УОК-ын дарга аа. Таван хүн талбай дээр жагсах гэхээр ковидын тухай хууль зөрчсөн гэж баривчилдаг, 500 хүн Зайсан хиллд шоудахаар нүдээ аниад, чихээ бөглөөд чимээгүй суудаггүй юм. Энэ бол залуусын эсэргүүцээд байгаа дабльстандарт. "Бүх амьтан тэгш эрхтэй ч гахай илүү эрхтэй" гэдэг "Амьтны ферм" шиг зүйл болсоор байх уу.

ЭМЯ: 1643 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
ЭМЯ: 1643 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
 
ТОДРУУЛГА: Нулимс асгаруулагчийг жирийн иргэд биедээ авч явах зохицуулалт байдаггүй
ТОДРУУЛГА: Нулимс асгаруулагчийг жирийн иргэд биедээ авч явах зохицуулалт байдаггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.