Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨХӨН СОНГУУЛЬ: Э.Батшугар, Ц.Идэрбат нар ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ байгуулах нь тодорхой боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууслаа. Долоо хоногийн өмнө болсон санал хураалтаар сонгуулийн ирц хүрээгүй тул өнөөдөр хоёр тойрогт нэмэлт санал хураалт болсон юм. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.

Ингээд УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар болон Цагаанхүүгийн Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулах нь ойлгомжтой болж байна. Хэсгийн хороод саналын тоог дамжуулж буй бөгөөд 22.14 цагийн байдлаар 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Батшугар 25,469 санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Найдалаа 5,932 хүний санал авчээ. Харин Хэнтийн аймгийн 18 дугаар тойргийн хувьд МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 15,943 хүний санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 4,184 хүний санал аваад байна. Энэ дүн саналын хороодын дүн нэгтгэгдэж ирэхэд нэмэгдэнэ. Гэхдээ нэгдүгээр байранд бичигдэж буй нэр дэвшигчдийг гүйцэх боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг.

Ингэснээр Монгол Ардын намынхан дахин нэг удаа үнэмлэхгүй ялалт байгууллаа. Бид сонгуулийн дүнг тун удахгүй эцсийн байдлаар эргэн мэдээлнэ.

Б.Баяр

20 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт ирц 44.97 хувь, Сонгино хайрхан дүүргийн 28-р тойрогт ирц 47.30 хувьтай байна
20 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт ирц 44.97 хувь, Сонгино хайрхан дүүргийн 28-р тойрогт ирц 47.30 хувьтай байна
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.