Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын ажлын хэсэг Гашуунсухайтад ажиллаж, “Боомтын зөвлөлийн“-ийн албан тушаалтнуудыг газар дээр нь шалгажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хилийн боомт дээрх ачаа барааны гацалт болон БНХАУ руу гаргаж буй нүүрс тээврийн машинуудтай холбоотой албан тушаалтнуудын асуудал байнга яригдсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт хилийн “Боомтын зөвлөл”-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгаж байгаа аж.

Нүүрс тээврийн бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монгол-БНХАУ хооронд хилээр нэвтрэх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий уг зөвлөлд Хил хамгаалах ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтдаг юм байна. Эдгээр байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдээс хахууль авдаг, өөрсдийн хамаарал бүхий машинуудыг дараалал харгалзахгүй гаргадаг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Гашуунсухайт хилийн “Боомтын зөвлөл”-ийн албан тушаалтнуудтай холбоотой авилга, хээл хахуулийн хэргийг эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.