Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байргүй зовж явахдаа намгүй болчихсон, намгүй ядаж байхад гишүүдгүй болох нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан өнгөрсөн баасан гарагт баахан шороо манаргаж, УИХ дахь бүлгээсээ Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хөөхөөр шийдвэрлэжээ. Бүлгийн дарга Д.Ганбат уг шийдвэрийг дөнгөж сая олон нийтэд дамжууллаа. С.Эрдэнээр дамжин биежиж буй Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын “зодоон” одоо намаа авах биш намаа тараах болж дүрээ хувилжээ. Өнгөрсөн долоо хоногт Ц.Тувааныг хөөгөөд байсан тэд өнөөдөр нэмж хоёр гишүүнээ “гол” гаргаснаар УИХ-д наймуулаа үлдэв. УИХ-ын тухай хуулиараа наймаас доош гишүүн бүлэг байгуулж болохгүй. Тиймээс АН одоохондоо бүлэгтэй үлдсэн гэсэн үг.

Бүлгээс хөөж, хөөгдөж байгаа шалтгааныг нь сонсохоор өмнөөс нь ичмээр. 11-хэн гишүүнтэй сөрөг хүчин сонгуулиар бие биенийхээ эсрэг ажилласан гэхээр бүр гомдмоор.

Ер нь энэ Ардчилсан намынханы энэ нэг нэгнээ хөөдөг зуршил маниуст одоо шинэ зүйл биш болсон. Угаасаа хасч л байдаг, хөөж л байдаг нам. Тэгвэл АН-ын өнөөдрийн байгаа нүцгэн үнэнийг дахин нэг сөхөж сануулъя.

Нам нь хоёр хуваагдаад, тарж бутарчихсан. Гишүүд дэмжигчид нь аль талаа дэмжихээ мэдэхгүй аргаа барахаараа шарандаа МАН-д саналаа өгчихсөн. Намгүй ядаж байхдаа байргүй. Байргүй ядаж байхад одоо гишүүдгүй болох нь. Улс төрийн ууган хоёр нам, тулгуур баганын нэг гэж өөрсдийгөө хөөрөгдөгч байр барих газраа зараад идчихлээ гээд бас л хоорондоо хэрэлдсээр өнөөдрийг хүрсэн. Арга ядахдаа С.Эрдэнэд очихоороо “Шонхор” тауэрт, Женкод очихоороо Б.Болдын “Бодь цамхаг”-т толгой хорогдож өнгөрсөн таван жилийг үдлээ. Одоо С.Эрдэнээс салчихвал чухам хаана очих юм бүү мэд.

Байргүй, намгүй АН-ынхан толгой дараалан нэг нэгнээ хөөсөөр байгаад дуусгах нь. Эхлээд Н.Алтанхуягийг, дараа нь С.Баярцогт, Ж.Батзандан, Б.Болд, М.Мурат, Ц.Туваан, Ж.Батсуур, Н.Ганибал нарыг С.Эрдэнэ дарга угсруулаад хөөчихлөө. Хамгийн сонирхолтой нь С.Эрдэнийг өөрийг нь өнгөрсөн нэгдүгээр сард Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан хэсэг нөхөд бас хөөчихсөн. Одоо АН-д хөөгдөөгүй үлдсэн лидер болчих улстөрч байна уу.

Ингээд бүх зүйл утгаа алдлаа. УИХ-д суудалгүй хүмүүсээ хөөж, бах таваа хангах нь ч яах вэ дүүрч. Одоо бүр үлгэн салган ч гэсэн үйл ажиллагаа явуулж буй УИХ дахь бүлгээ хувааж, сүйрүүлэх нь буруу. АН-д бүлэг нь хэрэггүй ч, маньд бол ядаж сөрөг хүчин гэдэг нь нэр нь хэрэгтэй. Сэтгэлд өег байдаг юм.

Ардчилсан намынхан хэрвээ энэ утгагүй, увайгүй байдлаа засч залруулж чадахгүй 2024 оны сонгуультай залгавал ард түмэн та бүхэнд СӨРӨГ ХҮЧИН гэдэг нэрийг ч үлдээхгүй авчих байх шүү. Саяын хоёр сонгуулиар гуравдагч хүчин гэгдэх ХҮН-ээс бага санал авснаа мартав

Г.Лхагвадорж

МҮБХ: 18 бөхийн шинжилгээний хариуг нэгтгэж авах саналаа өгсөн, одоогоор хариу ирээгүй байна
МҮБХ: 18 бөхийн шинжилгээний хариуг нэгтгэж авах саналаа өгсөн, одоогоор хариу ирээгүй байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.