Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Замын-Үүд, Эрээний боомт нь олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНХАУ-ын Эрээн хот өнгөрөгч аравдугаар сарын 14-нөөс эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон тул Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад буй. Гэвч БНХАУ ирэх оны эхээр хилээ нээж магадгүй талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Замын-Үүд, Эрээний боомт нь экспорт, импортын голлох томоохон олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй юм. Эрээн хотын төлөөлөгчийн газрын шугамаар мэдэгдэл ирүүлэхдээ цар тахлын нөхцөл байдал болон хилээр шалган нэвтрүүлэх ариутгалын төхөөрөмжид эвдрэл гарч засах шаардлага үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж байгаа талаар дурдсан. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын зорчих хөдөлгөөний талаар байгуулсан гэрээний заалтад халдварт өвчний улмаас үүссэн нөхцөл байдал, шийдвэрийн талаар шуурхай мэдээлэл солилцох талаар заасан байдаг. Харин тус гэрээгээр хэд хоногийн хугацаатай хөдөлгөөнийг зогсоох талаар заалт байдаггүй. Одоогоор хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд шуурхай арга хэмжээ авахаар албаныхан ажиллаж байгаа" гэлээ.

Байргүй зовж явахдаа намгүй болчихсон, намгүй ядаж байхад гишүүдгүй болох нь
Байргүй зовж явахдаа намгүй болчихсон, намгүй ядаж байхад гишүүдгүй болох нь
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна