Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦА: Мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банк дахь дансанд хязгаарлалт тогтоож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж, тэр тусмаа мөрийтэй тоглоом зохион байгуулах явдал ихэсчээ. Тухайлбал, 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ талаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.

Мөрдөн шалгаж буй хэргүүдийн шалгалтаар, зохион байгуулж буй этгээдүүдийн тоглолтод хөндлөнгөөс нөлөөлөх, тоглогчдын хөзрийг харах, солих, хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймээс цахимаар мөрийтэй тоглоом тоглож буй этгээд хожно гэх ойлголт байхгүй гэж ойлгож болно.

Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан. Тиймээс УПЕГ, Монгол банк, ХХЗХ, ЦЕГ хамтран арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Одоогоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарласан. Тухайн сайтуудад байршсан мөнгийг татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн арилжааны банкны дансаа ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглодог байдлыг таслан зогсоож, энэ төрлийн гүйлгээ хийж буй иргэдийн дансуудад хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна" гэсэн юм.

Шивээхүрэн боомтоор өдөрт гаргах машины тоог 40-өөр нэмэгдүүлэх шийдвэр гарчээ
Шивээхүрэн боомтоор өдөрт гаргах машины тоог 40-өөр нэмэгдүүлэх шийдвэр гарчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.