Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр боллоо.

Цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон.

Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Энэ нь залуучуудад дараах давуу талтай.

  1. Эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ, үзлэгээр орох
  2. Эрүүлжиж болох өвчинтэй байвал тухайн цэрэг татахаас дараа жилийн цэрэг татах хүртэлх хугацаанд дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, эмчлүүлэх бүрэн боломжтой.

Цэргийн насны залуучуудын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа гэх үзүүлэлттэй байгаа.

Ер нь цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа гэдгийг хэлье. Цэргийн албаны тухай хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөх боломжтой.

КОВИД-19 халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь "эерэг" гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй" гэв.

СУРВАЛЖИЛГА: Худалдаа эрхлэгчид бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиа хасуулахыг санал болгож, татвараас зайлсхийх үйлдэл гарсаар байна
СУРВАЛЖИЛГА: Худалдаа эрхлэгчид бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиа хасуулахыг санал болгож, татвараас зайлсхийх үйлдэл гарсаар байна
 
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.