Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-ийн 28 барилгын засварын зардалд эхний ээлжинд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай

Ангилал
Нийгэм COVID-19
Хэзээ
2021/10/19
Унших
10 минут 29 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хуучирч элэгдэн, эмнэлгийн байрны зориулалтаар ашиглахад хүнд болсон хана, тааз зэрэг барилгын чанарын асуудал жил бүр яригдсаар ирсэн. Түүнчлэн сүүлийн үед Засгийн газраас Улсын их хуралд өргөн мэдүүлээд буй 2022 оны улсын төсвийн хэмжээнд энэ асуудлыг ажил болгох талаар ярилцаж эхэлсэн. Барилгуудын засварын ажил болон эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхантай ярилцлаа.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ ковидтой холбоотой болон бусад халдварт өвчин гэсэн хоёр чиглэлээр хэвийн явагдаж байна. Нийт 452 ор дэлгэн ажиллаж байна. 400 нь ковидын тусламж үйлчилгээнд, үлдсэн нь бусад халдварт өвчнүүдэд тусламж үзүүлж байгаа юм. Ковидын орны тухайд нэн хүнд 20 гаруй, хүнд 100, хүндэвтэр 250 хүн эмчүүлж байна. Сүүлийн үеийн тоон мэдээллийг харахад ковидын гурав дахь давлагаа явж байна. Халдварын тохиолдол буурах чиг хандлага харагдаж байгаа. Гэхдээ хүндрэл, нас баралт өндөр эрсдэлтэй хэвээр байна.

-Та ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалыг аваад нэг сар хагасын хугацаа болж байгаа юм байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу дэлхий дахинд цар тахал дэгдсэн цагаас хойш та хаана ковидтой ийм ойр ажиллаж байв уу?

-Миний хувьд хоёр жилийн хугацаанд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дэд захирлаар ажилласан. Улсын хоёрдугаар төв эмнэлэг бусад эмнэлгүүдийн адилаар ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Сүүлийн хоёр жил тус эмнэлгийн ковидтой холбоотой бүх үйл ажиллагаанд оролцоод явсан. Ковидтой холбоотой, тэр тусмаа дархлаа тогтоцтой холбоотой төслийг удирдаж гүйцэтгэсэн. Мөн ковидын дараах хам шинжүүдийг нөхөн сэргээх эмчилгээнд хэрхэн оруулах төслийг санаачилж, удирдан ажилласан. Өмнөх туршлага маань цаг үетэй уялдаатайгаар ковидтой холбоотой ажлуудад оролцоод явж байсан. Миний үндсэн мэргэжил бол лабораторийн эмч. Манай ХӨСҮТ дээр долоон том лаборатори байгаа юм. Лабораторийн нэгдсэн тасаг гээд маш том бүтэц байгаа юм. Долоон лабораторийн дөрөв нь ковидын PCR шинжилгээ хийдэг.

-Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллах, ХӨСҮТ-д ажиллах нь олон талаар ялгаатай байх. Энэ талаар тодруулбал?

-ХӨСҮТ бол өөрөө ихээхэн онцлогтой. Бүтцээсээ хамаарч байгаа юм. Бүтцийн хувьд эмнэлзүйн тусламж, үйлчилгээ явуулдаг эмнэлэгтэйн дээрээс судалгаа, шинжилгээ, хариу арга хэмжээ хийдэг томоохон тандалт, хариу арга хэмжээний бүтцүүдтэй. Энэ бүтэц бусад эмнэлгүүдэд байдаггүй. Улс орон даяар хамардаггүй, хүрдэггүй аймаг, дүүрэг нэгж гэж үгүй.
ХӨСҮТ-ийн онцлогийг ерөнхийлэн хэлэхэд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмнэлзүйн тусламж, үйлчилгээ явуулдаг. Мөн сургалт, судалгаа явуулдаг.

-ХӨСҮТ-ийн барилгын засвар, үйлчилгээний асуудал олон жил яригдсан. Сүүлийн үед бүр ч их ярих боллоо. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Сүүлийн үед эмнэлгийн маань өнгө төрх, үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн үйлчлүүлж байгаа өрөө тасалгаатай холбоотой санал, гомдол, шүүмж эрс ихэслээ. Энэ мэдээлэл, санал, гомдол өмнө ч явдаг байсан.


Энэ бүхнийг цогцоор нь харах гэж оролдвол сүүлийн 7-8 жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийгдсэн байна. 2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр, 2021 онд улсын хөрөнгө оруулалтаар 688 сая төгрөгийн, ХӨСҮТ-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгөөр засвар хийсэн байна.


Сүүлийн жилүүдэд хийсэн засварууд нь нийт 28 барилгын 10 орчим хувьд хүрсэн байгаа юм. Тиймээс үлдсэн 90 хувьд нь засвар, үйлчилгээ шаардлагатай хэвээр гэсэн үг. 28 барилгыг 1-2 жилийн дотор бүгдийг нь нэг бүрчлэн шинэчлэх их засвар оруулах бололцоо хомс юм байна. Улсын төсөв ч тэр, байгууллагын нөөц ч тэр хомс учраас үе шаттайгаар төлөвлөж явна гэж бодож байна.
Эрүүл мэндийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс гадна байгууллага олсон орлогоороо санхүүгээ зохицуулах боломжтой болсон. Ийм давуу тал үүссэн учраас ирэх жилүүдэд аль болох орлогоосоо бүтээн байгуулалт, үйлчлүүлэгчид тохь тухтай байх, ажилтнууд ажлын байрандаа ая тухтай байх чиглэлд нэлээд ажлыг санаачилж хийнэ гэж бодож байгаа.

-ХӨСҮТ-ийн засварын асуудлыг улсын төсөвт суулгах асуудлыг нэр бүхий УИХ-ын гишүүд болон бусад хүмүүс ярьж эхэлсэн. Төсөвт суулгаад, асуудлаа эрхтэн шийдэх боломж хэр байгаа бол?

-ХӨСҮТ бол Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж буй ганц эмнэлэг биш. Нийт төсвөөс нэг байгууллагад ногдох төсвийн хэмжээ нь хязгаарлагдмал байдаг. Гэхдээ Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд болон холбогдох хүмүүс манай эмнэлэг дээр ажиллаад нөхцөл байдлыг нэлээд тодруулсан учраас бид төсөвт ХӨСҮТ-тэй холбоотой урсгал засварын төсөв гайгүй сууна байх гэж найдаж байгаа.

-Гайгүй гэдэг нь хэдэн төгрөг юм бол?

-Бид хэдийн хүсэж байгаа төсөв бол эхний ээлжинд сантехник, агааржуулалт, цахилгаантай холбоотой дэд бүтцийн ерөнхий сүлжээний засварын ажлууд. Сантехникийн засварт 2.7 тэрбум, агааржуулалтын засварт 1.3 тэрбум, барилгын их засвар хийхэд 7.2 тэрбум төгрөг гэж тооцоолсон. Барилгын их засварт нь цэвэршүүлэх байгууламжийн их засвар орсон. Нийт 11.3 тэрбум төгрөгийн төсөв суулгавал үндсэн бүтцийн урсгалын их засваруудаа хийнэ. Үүний дараагаар давхар, өрөөгөөр нь засваруудаа хийгээд явахад асуудалгүй гэж үзэж байгаа.

-Та Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тодорхой хугацаагаар ажиллаж байсан туршлагатай. Тус эмнэлгийн барилга, гадаад, дотоод тохижилтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг харсан. Тэр туршлагадаа тулгуурлан, ХӨСҮТ-ийн барилгыг тэр хэмжээнд хүргэх боломж бий юу?

-Мэдээж бий. Хоёрдугаар эмнэлгийн эмчилгээний бус дэмжих тасгуудыг хариуцан дэд захирлаар нь ажиллаж байсан. Тус эмнэлэгт сүүлийн 15 жил хэрэгжсэн төслийн сүүлийн хоёр жилд нь би хариуцаж ажилласан. Төсөл хэрэгжээд дуусах шатандаа ямар асуудлууд тулгардаг, түүнийг нь хэрхэн шийдвэрлэх талын бүх туршлага бий. Энэ туршлагаа давуу тал болгон одоо ч үйл ажиллагаандаа тусгаад явж байгаа.

-Яг ХӨСҮТ дээр нэн даруй шаардлагатай байгаа тоног төхөөрөмж бий юу?

-Бид үндэсний хэмжээнд халдварт өвчнүүдээ хариуцан ажилладаг. Мөн олон улсад Монгол Улсаа төлөөлдөг байгууллага юм. Тиймээс тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагаа, лабораторийн оношилгооны үйл ажиллагаа, вакцинжуулалт зэрэг үйл ажиллагааг сайжруулахын тулд тоног төхөөрөмжүүд шаардлагатай. Үүнийг улс анхаараад хамгийн сүүлд 1.4 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалт BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторид зориулагдана. Одоогийн байдлаар энэ лаборатори Монгол Улсын хэмжээнд байхгүй. Манайх анхных нь болох юм.

-Лабораторийн бүтээн байгуулалт гэхээр судалгаа, шинжилгээ талаа илүү сайжруулж байна гэж ойлгож болох уу?

-Энгийнээр хэлэхэд лабораториуд хийж байгаа шинжилгээнээсээ хамаараад өөр өөрийн стандартууд шаарддаг. BSL гэдэг нь Bio safety laboratory гэсэн үгийн товчлол юм. Энэ нь вирусийн түвшинд ажиллах тусгай лаборатори гэсэн үг. Вирустай ажиллахад тухайн орчин нь тусгай орчин байх ёстой. Өрөө нь хасах даралт үзүүлдэг буюу гадагш агаарын урсгалыг гаргахгүй сордог байх ёстой. Орж гарахын тулд бүх урсгалыг нь зохицуулдаг томоохон систем шаардлагатай болдог.

-Бидний өнөөдрийн ярилцлагын сэдэв ХӨСҮТ-ийн барилгын тохижилт, үйлчилгээ, засварын хүрээнд байсан учир ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Ярилцлагын төгсгөлд цар тахлын энэ үед амны хаалтны хэрэглээний талаар иргэддээ зөвлөмж хүргэх үү?

-Маскнаас огт салж болохгүй. Бид маскаа өдөр тутмын хэрэглээ болгоод сурсан нь маш сайн зүйл. Учир нь бид хос тун болон дархлаа сэргээх гурав дахь тунгийн вакцинаа хийлгэсэн. Хос тун авсан хүн вакцины төрлөөс үл хамааран 93 хувь хамгаалагдаж байна. Гурван тун хийлгэсэн хүмүүсийн 98 хувь нь хамгаалагдаж байна. Гэсэн хэдий ч 2-7 хувийн эрсдэлтэй бүлэг байна. Тиймээс үүнээс хамгаалахын тулд бид маскаа л зүүх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Амарбаясгалан

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. hurelsuk

    Өмнө нь жил болгон л асуудлаа тавьдагч олигтой төсөв хөрөнгө өгдөггүй байсан үнэн. Нэр шалтгаан нь хуваах идэх хүн олдоогүй л байхгүй юу? ккк Өннөдөр хувааж идэх хүнээ олж тавьчихаад гэв гэнэт яриад байгаа юм.

  2. Хорчин хүүд

    ККК. эртнээс санаархсан Мөнхсайханы шүлс гоожиж ямар ч хамаагүй үнээр ЭМЯ-д шургах гэж хороо найруулж яваа биз.Хорчин өөрийнхөө найруулсан хорондоо хордох цаг ирнээ

  3. Зочин

    эхнэрээ хүүхдүүдээ зовоосон эвгүй нөхөр штэ.

    • Зочин

      Yamar hudalch hun ve? Ehner huuhdee zovooh n bitii hel uurluulj baigaagui hun shuu. balair hudalch gar ve?

  4. ma

    zailaa

  5. З

    манайхан үе шаттай юм аа зассаад явахгүй гэнэтхэн унтаж байгаад сэрсэн юм уу бөөн мөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. өмнө нь байсан дарга дарга нар юу хийж байсан юм бэ баривчилж ял асуух хэрэгтэй

  6. Зочин

    11.3 тэр бумаар шинэ барилгууд барих биш үү

  7. зочин

    ХӨСҮТ онцгой обьект. энэ мэтн залуусын тоглоом биш шүү

  8. Зочин

    Оюунэрдэнэ ХӨСҮТ-тоглож бнаа Багш нар багшаа л хийцгээ японд нэг хөгшин професор дагаж докторонцор болсон гаруудыг толгой дарааллан ЭМ-салбарт томилж тоглож дууслааа

  9. Eba

    ХӨСҮТ-ийг хотын гадна эрүүл газарт шинээр барьсан дээр байхөө. Дэмий засвар гэж их мөнгө үрж байснаас дээр. Газар обьектийг нь дуудлага худалдаагаар зарахад элбэг санхүү ороод ирнэ дээ.

  10. Зочин

    их мөнгө шаардаад байхгүй зүгээр жорлон ариун цэврийн өрөөгөө янзлаач дээ том том яриад суух юмаа Мөнхсайхан сайд улсын мөнгө идэх хүн бишээ харин ч залуу хүн гэхэд түргэн хугацаанд эмнэлгийг өөд нь татасан даа даанч хугацаа өгөөгүй биз дээ эмнэлэг гэж ядуу айл шиг салмарсан юм байх юмаа эх нялахс гэж бүр аймаар даа

  11. Сүр хүчээ гаргана уу?

    Нямбаатар аа та тийм л их шудрага юм бол Улсын төв эмнэлгийн санхүүд санхүүд сүүлийн 3 жилийн байдлаарр Тагнуулаас шалгалт оруулаад Т.Мөнхсайханы үеийн баримтыг яг Хаянхяраад хийсэн шигээ шуурхай хөрөнгө мөнгө зарцуулсан байдлын баримтыг нийтийн сүлээнд тавиха уу?Энэ бол эрүүл мэндийнхээтөлөө санаа тавьсан бүх иргэд. эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсдог шудраг шуналгүй ажилтнуудын чинь санал,хүсэлт шүү

  12. ККК. сүрсүх вирус

    ХӨСҮТ-ийн барилгын ажилд эртнээс шунасан Т.Мөнхсайхан хүслээ биелүүлэхээр ЭМЯ-аад гэтэж эхэлэв үү?

  13. zochin

    chotoos zaiduu orchin yeiin choo schine standart chaldvartiin emneleg bariaachee. Tanar iim medremjgui maanag umuu?