Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“-ын захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ. Сүүлийн үед "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу "Эрдэнэс монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна.

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Гэхдээ АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны зураг олон нийтэд цацагдсан нь шүүмжлэл дагуулж байна. Учир нь хууль бусаар олсон уу, ямар учиртай мөнгө болохыг шалгаж тогтоогоогүй байж ийнхүү хүнийг авлигачин мэтээр олон нийтэд харагдуулж байгаа нь албан тушаалыг нь авах гэсэн оролдлого байсан уу гэх хардлага ч байна.

No description available.

No description available.

Жолоочоор жолоодуулсан ЭДИЙН ЗАСАГ
Жолоочоор жолоодуулсан ЭДИЙН ЗАСАГ
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.